There was a problem loading the comments.

Яагаад ажил хэргээ Google Workspace Business -д шилжүүлэх хэрэгтэй вэ?

Support Portal  »  Заавар зөвлөгөө  »  Viewing Article

  Print
Бизнес эрхлэхэд бидэнд хамгийн шаардлагатай зүйл бол бизнесийн ашиг юм гэдгийг бид хэдийнээ мэддэг болсон. Бизнест үргэлж асуудал үүсгэхээс илүүтэйгээр, бизнесийг дэмждэг, бага зардалтай, найдвартай итгэлтэй мэдээлэл болон хамтын ажилгааны шийдэл шаардлагатай байдаг. Хэрвээ таны бизнес тэдгээр асуудлуудын аль нэгэнтэй тулгардаг бол Google Workspace Business танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Google Workspace Business-ийн давуу талууд:
Бизнест тулгарч буй шийдвэрлэх асуудлууд:
  • Найдваргүй үйлчилгээ, засварын зардал, олон үйлдлийн систем ашиглах гэх мэт зардал болон нөөц их шаарддаг мэдээллийн технологийн асуудлууд
  • Цахим шуудангийн жижиг inbox-ууд
  • Вирус, спам болон фишинг
  • Дотоод гадаад тандалт
  • Дискний багтаамж
  • Үр ашиггүй хамтын ажиллагаа болон хамтрал
Эдгээр бизнест тулгарч буй асуудлуудыг Google Workspace Business бүрэн шийднэ:
  • Таны нийт зардлыг бууруулна. Google Workspace Business таны мэдээллүүдийг хүлээн авснаас хойш засвар болон боловсруулалтын зардал гэж үгүй болно.
  • Хэрэглэгч бүрт 25GB - н багтаамжтай inbox-ыг бий болгосноор таны ажилчдын бүтээлч байдал ихсэх бөгөөд тэд цахим шуудангийн багтаамжаас илүү өөрийн үүрэгт ажилдаа анхаарч чадах юм.
  • Манай 99.9 хувийн баталгаатай аюулгүй ажиллагаатай үйлчилгээний тусламжтайгаар та өөрийн бизнесээ үргэлжүүлээрэй
  • Мэдээллийг илгээлгүйгээр хуваалцах боломжтой. Олон хэрэглэгч нэгэн зэрэг документ засварлах боломж нь цахим шуудангаар материал илгээхэд гарах хүндрэл болон эмх замбараагүй байдлыг арилгах болно.
  • Та Google Workspace Business – тай байхад найдвартай байна гэсэн үг юм. Таны мэдээлэл найдвартай, цомхон Google Workspace Business-ийн мэдээллийн төвд хадгалагдсанаар та найдваргүй хэрэгсэлд өөрийн мэдээллээ хадгалахаа болих бөгөөд мэдээллийн нууцыг алдагдуулж буй асуудлыг зогсоож чадах юм.
  • Google Workspace Business - ийн мэдээллийн хамгаалалт болон удирдлагын хяналтын тусламжтайгаар танай компанид ямар мэйл ирж байгааг мөн танай компанийн ямар мэдээлэл илгээгдэж байгааг мэдэхэд илүү хялбар болох юм.
  • Та олон төрлийн үйлдлийн системтэй ямар ч нөхцөлд /PC, MAC,LINUX/ утас, таблет, лаптоп эсвэл компьютерийн тусламжтайгаар интернетэд холбогдсон л бол хэдий ч, хаана ч нэвтрэх боломжтой.

Share via

Related Articles

© Датаком ХХК - Тусламж үйлчилгээ