There was a problem loading the comments.

Яагаад домэйн нэр, бизнес и-мэйлийг сонгох хэрэгтэй вэ?

Support Portal  »  Заавар зөвлөгөө  »  Viewing Article

  Print
Байгууллага, компани өөрийн албан ёсны вэб, и-мэйл хаягтай байх нь ажил хэргээ үр ашигтай хөтлөх, бизнесийн харилцаагаа өргөтгөхөд чухал ач холбогдолтой.
  1. Хэрэглэгчид, түншүүд тань ажилтны хувийн и-мэйл хаягаар бус байгууллагын албан хаягаар харьцахыг найдвартай гэж үздэг. Тэд байгууллагын тодорхой албанд ханддаг учир хувь хүний цаашид солигдох хаягаар харилцахыг хүсдэггүй.
  2. Ажилтан бүрт албаны и-мэйл хаяг олгосноор ажлыг эмх цэгцтэй болгож, мэдээллийн нууцлалыг нэмэгдүүлнэ. Ажилтан халагдахад и-мэйл хайрцгийг байгууллага буцаан эзэмшдэг учраас албаны и-мэйлээр ирсэн мэдээлэл байгууллагын өмч хэвээрээ үлддэг.
  3. Ажилтныхаа хувийн и-мэйл хаягаар ажил хэргээ хөтлөн явуулдаг байгууллагын ажилтан халагдахад тэд бүх харилцаа холбоо, хэрэглэгчээ, магадгүй бизнесээ ч хамт алдах эрсдэлтэй тулгардаг.
  4. Зар сурталчилгааны зориулалттай үнэгүй, нийтийн и-мэйл хаягийг ажил хэргийн харилцаанд хэрэглэх нь зохимжгүй байдаг. (yahoo.com, gmail.com, hotmail.com г.м)Ийм нэр, хаягийг зөвхөн хувийн харилцаанд ашигладаг учир ийм и-мэйл хаягаар албан хэргээ хөтлөх нь таныг бизнес, албаны харилцаандаа хайнга ханддаг мэт бусдад харагдуулах аюултай.
  5. Танай вэб хуудас танд бус харин танай үйлчлүүлэгч, түншүүдэд илүү хэрэгтэй. Хэрэв та олон хэрэглэгчтэй, түнштэй болъё гэвэл тэдэндээ эхэлж үйлчил. Байгууллага, үйлчилгээ, бүтээгдэхүүнээ танилцуул.
Интернэтийн вэб хуудас л үүнийг хамгийн сайнаар, хямдаар хийж чадна. Та вэбсайтаа албан ёсоор ажиллуулахын тулд юуны өмнө:
  1. Домэйн нэр (жишээ нь www.company.mn )
  2. Бизнес и-мэйл (жишээ нь marketing@company.mn )
  3. Чанар, үзүүлэлт сайтай (багтаамж өндөр, хуудас дуудах хурд сайтай, и-мэйл хаягийн тоо их зэрэг үзүүлэлттэй)

Share via

Related Articles

© Датаком ХХК - Тусламж үйлчилгээ