Google Workspace Business нь Google-ийн хамгийн шилдэг мэдээллийн болон хамтын ажиллагааны аппликейшнүүдийн цогц буюу GMail, Google Talk, Google Calendar, Google Docs, Google Sites болон Google Video зэргийг багтаасан цогц бүтээгдэхүүн юм. Магадгүй та user@gmail.com гэсэн өөрийн хаягийг ашиглан эдгээр аппликейшнүүдийн ихэнхийг хэрэглэж үзсэн байж болох юм.
1.
Google Workspace Business
Та өөрийн Google Workspace Business-д бүртгүүлэхдээ өөрийн компанийн домэйн нэрээр бүртгүүлнэ. Мөн user@gmail.com гэсэн е –мэйл хаягтай байхаас илүү user@company.mn гэсэн компанийн имэйл хаягтай байх хэрэгтэй. Таны Google Workspace Business-д суурилагдсан IT удирдлага Control Panel байна. Энэ нь танай компанийн домэйн дээрх бүхий л хэрэглэгчийн хаягуудыг хянаж зохицуулах боломжтой.
2.
Өнөөгийн бизнесүүдэд чиглэгдсэн онцлог
Google нь үнэгүй аппликейшн хэрэглэж буй үйлчлүүлэгчиддээ зориулан Google Workspace Business – ийг байнгын шинэчилдэг хэдий ч бизнес зорилгоор ашиглагдах Google Workspace Business дахь сайжирсан онцлог чанарууд нь тусдаа өөрөөр нэмэгддэг. Үнэгүй аппликейшн хэрэглэгчдэд ашиглах боломжгүй байгаа, таны Google Workspace Business-ийг хэрэглэх хэдэн зүйлсийг дурдъя.
-
Хандалтын хяналт: Танай домэйнээс гадна, таны мэдээлэл хэрхэн цацагдаж байгааг хянах болно.
-
Gmail: Мэйлийн хязгаарыг нэмэгдүүлж, мэйлийн хайрцгийн багтаамжийг сайжруулснаар өөрийн корпорацийн мэдээллийг хадгалах боломжтой.
-
Google Sites: Компанийн дотоод сүлжээ болон хуваалцсан баримт бичгүүд бол амжилттай ажиллахад хэтэрхий дутагдалтай зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Гүүгл Календар: Өөрийн албан газартаа хурлын цаг товлох боломжтой
-
Google Video: Бусад үйлдлийн системийн нэмэлт зардалгүйгээр таны компанийн дотоод видеог түргэн хугацаанд түгээх, онлайн хурал зохион байгуулах боломж