There was a problem loading the comments.

Домэйн нэр шилжүүлэх, бүртгэлтэй мэдээлэл өөрчлөх хүсэлтийн утга

Support Portal  »  Заавар зөвлөгөө  »  Viewing Article

  Print

Домэйн нэрийн бүртгэл нь хувь хүн болон байгууллага гэсэн 2 төрөл байдаг.

Шилжүүлж авах гэж байгаа тал болон домэйн шилжүүлж өгөх гэж байгаа талын бүртгэлүүд ХУР системээр баталгаажсан байх ёстой.

1. Хувь хүн дээр бүртгэлтэй домэйн нэрийг өөр бүртгэлрүү шилжүүлэх эсвэл бүртгэлийн мэдээлэл солих бол дараах утгатай имэйл хүсэлт support@datacom.mn -руу илгээнэ. Домэйн нэрийн одоогийн эзэмшигч нь иргэний үнэмлэхний ар тал, урд талын зургийг хавсаргана.

1.1 Өөр бүртгэлрүү шилжүүлэх хүсэлт:
……….. нэртэй, ………… имэйл хаяг дээрх ………. домэйн нэрийг ................ /хувь хүн, байгууллага/ ийн ............ имэйл хаягтай бүртгэл рүү шилжүүлж өгнө үү.
......... домэйн нэрийг цаашид ............ /хувь хүн, байгууллага/ эзэмших болно.


1.2 Бүртгэлийн мэдээлэл солих хүсэлт:
……….. нэр дээрх ………. домэйн нэрийн хэрэглэгчийн бүртгэлийн админ имэйл хаяг болох ........ имэйл хаяг, ..... утасны дугаарыг ........ имэйл хаяг болон ...... дугаараар сольж өгнө үү.


1.3 Дотоод борлуулагч хооронд домэйн нэр шилжүүлэх хүсэлтийн утга:
...... компанийн ..... имэйл хаягтай бүртгэл дээрх ..... домэйн нэрийг …………… борлуулагч дээрх .... (хувь хүний, байгууллагын) ...... имэйл хаягтай ..... хэрэглэгчийн ID тай бүртгэл рүү шилжүүлж өгнө үү.
......... домэйн нэрийг цаашид ............ /хувь хүн, байгууллага/ эзэмших болно.

2. Байгууллага дээр бүртгэлтэй бол байгууллагын захирлын гарын үсэг, тамгатай албан бичиг эх хувиар нь авч хүсэлтийг шийдвэрлэнэ.


2.1 Домэйн нэр шилжүүлэх буюу эзэмшигч солих албан бичгийн утга :
......... байгууллагын ........ имэйл хаягтай бүртгэл дээрх ......... домэйн нэрийг ................ /хувь хүн, байгууллага/ ийн ............ имэйл хаягтай бүртгэл рүү шилжүүлж өгнө үү.
......... домэйн нэрийг цаашид ............ /хувь хүн, байгууллага/ эзэмших болно.


2.2 Бүртгэлтэй мэдээлэл солиулах албан бичгийн утга :
......... байгууллагын ..... домэйн нэрийн хэрэглэгчийн бүртгэлийн админ имэйл хаяг болох ........ имэйл хаяг, ..... утасны дугаарыг ........ имэйл хаяг болон ...... дугаараар сольж өгнө үү.
Яагаад бүртгэлийн мэдээллээ солиулж байгаа тайлбараа бичээрэй. Мөн тухайн бүртгэл дээр олон домэйн нэр байдаг бол бүх домэйн нэрийг бичнэ.


2.3 Дотоод борлуулагч хооронд домэйн нэр шилжүүлэх албан бичгийн утга:
...... компанийн ..... имэйл хаягтай бүртгэл дээрх ..... домэйн нэрийг …………… борлуулагч дээрх .... (хувь хүний, байгууллагын) ...... имэйл хаягтай ..... хэрэглэгчийн ID тай бүртгэл рүү шилжүүлж өгнө үү.
......... домэйн нэрийг цаашид ............ /хувь хүн, байгууллага/ эзэмших болно.
Дээрх мэдээллийг үнэ зөв бичих хэрэгтэй. Буруу бичсэн тохиолдол албан тоот буцдаг тул та сайтар шалгаарай.
Жич : Байгууллагын захиралын гарын үсэг нь дардас байж болохгүйг анхаарна уу.

Байгууллагын захирлын гарын үсэг, тамгатай албан бичиг эх хувийг хүргүүлэх хаяг :

ДАТАКОМ ХХК, Галакси Тауэр, 4005 тоот, Хан уул дүүрэг
Махатма Гандигийн гудамж, Улаанбаатар 17011

Share via

Related Articles

© Датаком ХХК - Тусламж үйлчилгээ