1. Та хэрэглэгчийн панельд өөрийн нэрээр нэвтэрнэ.
- Хандах хаяг: datacom.mn
- Эзэмшигчийн имэйл хаяг: Таны анх үйлчилгээ авахдаа бүртгүүлсэн имэйл хаяг
- Нууц үг: Шинээр хэрэглэгч болох үед танд илгээгдсэн нууц үг
- Та нууц үгээ мартсан бол : Энд дарж нууц үг сэргээнэ
2. Нэвтэрсний дараа доорх зураг дээрх
"Домэйн нэр" цэсрүү орж өөр дээр бүртгэлтэй байгаа домэйн нэрийн жагсаалтаа гаргана.
3. Тохиргоо хийх гэж байгаа домэйн нэрийн
"Удирдах" - руу орно.
4.Дэлгэцийн зүүн талд байгаа байгаа
"DNS удирдлага" - хэсэгт дарна.
5. IP хаягаар нь чиглүүлэх бол "DNS Удирдлага" хэсгээс "Шинээр нэмэх A Record" - дарна.
Чиглүүлэх IP хаягийг гараас оруулж өгөөд "Add Record" товчийг дарна. "хост нэр" хэсэг дээр www-г оруулж болон оруулалгүйгээр 2 удаа бичилт хийнэ. Жишээ нь: test.mn домэйнийг чиглүүлэхдээ Host name талбарт эхлээд
www.test.mn гэсэн бичилт оруулаад, 2 дахь удаад www-г оруулалгүй талбарыг хоосон орхиж, test.mn гэсэн хэлбэрээр бичилт оруулна.
Ингэснээр Вэб броузерт
www.test.mn болон test.mn гэж аль алинаар нь бичихэд тухайн IP руу чиглүүлэгдэнэ гэсэн үг юм.
TTL хэсэгт хамгийн багадаа 7200 утга оруулана.
Жич: DNS -ийг сольсноос хойш 3 -аас 24 цагийн дараа шинэчлэлт бүрэн хийгдэнэ. Энэ хооронд хугацаанд ISP-үүдийн DNS мэдээллээ шинэчлэх хугацаа зарцуулагддаг болно.