1. Та хэрэглэгчийн панельд өөрийн нэрээр нэвтэрнэ.
-
Хандах хаяг: datacom.mn
-
Эзэмшигчийн и-мэйл хаяг: Таны анх үйлчилгээ авахдаа бүртгүүлсэн имэйл хаяг
-
Нууц үг: Шинээр хэрэглэгч болох үед таны гараас үүсгэсэн нууц үг
-
Та нууц үгээ мартсан бол : Энд дарж нууц үг сэргээнэ.
2. Нэвтэрсний дараа доорх зураг дээрх
"Домэйн нэр" цэсрүү орж өөр дээр бүртгэлтэй байгаа домэйн нэрийн жагсаалтаа гаргана.
3. Тохиргоо хийх гэж байгаа домэйн нэрийн
"Удирдах" -руу орно.
4.Дэлгэцийн зүүн гар талд байгаа Удирдах талбарт байгаа
"DNS удирдлага" хэсэгт дарна.
5. Домэйн нэрээ сервер лүү чиглүүлэхдээ Nameserver-ээр болон IP хаягаар чиглүүлж болно.
-
Nameserver - ээр нь чиглүүлэх бол "Удирдах" хэсгээс "Нэрийн серверүүд" -ыг дарна.
- Гарч ирсэн цонхонд хамгийн багадаа хоёр nameserver - ийн хаяг бичиж өгөх естой.
- Нэрийн сервер өөрчлөх товчийг дарж хадгална.

- IP хаягаар нь чиглүүлэх бол "DNS Удирдлага" хэсгээс A бичилтүүдийг сонгож "Шинээр нэмэх A Record" - дарна.
Чиглүүлэх IP хаягийг гараас оруулж өгөөд "Бичилт нэмэх" товчийг дарна. "хост нэр" хэсэг дээр www-г оруулж болон хоосон утгаар 2 удаа бичилт хийнэ. Жишээ нь: test.mn домэйнийг чиглүүлэхдээ Host name талбарт эхлээд
www.test.mn гэсэн бичилт оруулаад, 2 дахь удаад www-г оруулалгүй талбарыг хоосон орхиж, test.mn гэсэн хэлбэрээр бичилт оруулна. Ингэснээр Вэб броузерт
www.test.mn болон test.mn гэж аль алинаар нь бичихэд тухайн IP руу чиглүүлэгдэнэ гэсэн үг юм.
Жич: DNS management - ийг ашиглан аль нэг бичлэгээр сервер рүүгээ чиглүүлэлт хийж байгаа нөхцөлд Nameserver нь манай үндсэн 4 NS - руу буюу
ns1.dns.mn, ns2.dns.mn, ns3.dns.mn, ns4.dns.mn рүү заагдсан байх ёстой.
DNS -ийг сольсноос хойш 3 -аас 24 цагийн дараа шинэчлэлт бүрэн хийгдэнэ. Энэ хооронд хугацаанд ISP-үүдийн DNS мэдээллээ шинэчлэх хугацаа зарцуулагддаг болно.