Таныг болон Танай байгууллагыг Интернэтийн сүлжээнд төлөөлөх нэр буюу хаягийг домэйн нэр гэж нэрлэдэг. Таны сайн мэдэх zar.mn, yahoo.com, cnn.com зэрэг нь бүгд домэйн нэрүүд бөгөөд өөрөөр хэлбэл Таны вэбийн хаяг юм.
Домэйн нэр нь зөвхөн Интернэттэй холбоотой асуудал төдий биш Таны болон Танай байгууллагын нэр хүнд, цаашдын өсөлт хөгжилт, амжилттай ихээхэн холбоотой асуудал. Интернэт бол орчин цагийн байгууллага, хувь хүмүүсийн хамтын ажиллагааны чухал хэрэгсэл, байнгын хэрэглээ хэдийнээ болсон. Байгууллага, хувь хүн өөрийн домэйн нэртэй болсноор зах зээл дээр бусдаас давуу байр суурьтай байх бас нэг боломж нээгдэх юм. Интернэт хэрэглэгчид таныг домэйн нэрээр тань таньж, харилцаа холбоо тогтоож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг тань авах болно. Та хүмүүст ойлгомжтой, тогтооход хялбар, Интернэтийн хайлтанд өргөн хэрэглэгддэг үгийг тусгасан домэйн нэрийг сонгож чадвал, илүү олон хүн Таны вэбийг өрсөлдөгчийнхөөс тань түрүүлэн олж үзэх болно.
Домэйн нэр нь Интернэтэд цорын ганц байх учир Таны сонирхож буй нэрийг хэн нэгэн Танаас түрүүлээд бүртгүүлчихвэл Та тухайн домэйн нэрийг авах боломжгүй. Иймээс хойш тавьсан өдөр бүр Таны боломжит сонголт, давуу талыг багасгасаар байхыг санаж, хором ч алдалгүй домэйн нэрийн оновчтой сонголтоо хийх нь зүйтэй.
Та домэйн нэрээ сонгохдоо
www.dataсom.mn хаягаар орж, "Домэйн нэр хайх" гэсэн цонхонд авахыг хүссэн домэйн нэрээ бичээд уг нэрийг авах боломжтой эсэхийг шалгаж болно. ДОМЭЙН НЭРИЙГ ХЭН ТҮРҮҮЛЖ БҮРТГҮҮЛСЭН НЬ ТҮРҮҮЛЖ АВДАГ. Датаком нь домэйн нэрийг зөвхөн бүртгэх үүрэгтэй бөгөөд тухайн нэрийг хэн авахыг шийдэхгүй. Бүртгүүлэх эрх бүгдэд тэгш эрхтэйгээр нээлттэй байх ба өөрийн тодорхой хаягтай аль ч улсын 18 насанд хүрсэн иргэн эсвэл байгууллага байж болно.