There was a problem loading the comments.

Outlook IMAP сонголтоор и-мэйл тохируулах

Support Portal  »  Заавар зөвлөгөө  »  Viewing Article

  Print
Сайн байна уу?
Бизнес имэйл үйлчилгээний имэйл хаягийг Outlook програм дээр тохируулах зааврыг танд хүргэе.


Дэлгэцэнд Outlook програмын эхлэл хуудас харагдаж байна. Эхлэл хуудас нь Outlook програмын хувилбар бүрт ижил байна.
Next товчийг дарна.
Yes гэж сонгоод Next дарна.

Outlook програмын хувилбараас хамаарч дараах хэсэг нь багахан ялгаатай байдаг. Үүнийг тус бүрд нь харуулъя:
1. Outlook 2007 ба 2010 хувилбарын хувьд
Серверийн тохиргоог гараар тохируулах сонголтыг чагтлаад Next ийг дарна.
Internet email гэж сонгоод Next товчийг дарна.

Screenshot_3.jpg?1407393939


2. Outlook 2013 ба 2016 хувилбарын хувьд:
Серверийн тохиргоог гараар тохируулах сонголтыг чагтлаад Next ийг дарна.
POP or Imap гэж сонгоод Next дарна.

1.jpg

2.jpg

Үүнээс цааших тохиргоо хувилбаруудад ижил байна.
Имэйл хаягаа тохируулах үндсэн цонх дэлгэцэнд харагдаж байна.


1. Эхлээд нэрээ бичье. Энэ нэр таны илгээж байгаа имэйл дээр харагдах юм. Имэйл хаягаа бичнэ.
2. Account-ийн төрөл дээр POP болон IMAP гэсэн 2 cонголт байгаа.
POP тохиргоотой үед Outlook програм нь серверийн зөвхөн Inbox хавтастай харьцаж, Inbox-ийн мэйлүүдийг компьютерт татаж аваад сервер дээр устгадаг. Outlook програмаас илгээсэн бүх имэйл компьютер дээр хадгалагдаж байдаг. Сервер дээр хадгалагддаггүй. Таны мэйлбокс буюу имэйлийн багтаамж дүүрсэн үед энэ тохиргоог ашиглана.
Харин IMAP тохиргоотой үед Outlook програм серверийн бүх хавтастай харилцдаг. Outlook дээрх имэйл унших, зөөх, илгээх, устгах бүх үйлдлүүд вэбмэйл болон сервер дээр давхар хийгдэж байдаг. Хэрэв та имэйлээ гар утас, таблет, компьютерийн аль алинаас нь шалгадаг бол эдгээр төхөөрөмж дээр мэйл хаягаа IMAP-аар тохируулж ашиглаарай.
Outlook дээр имэйл хаягийг IMAP-аар тохируулж үзэцгээе.
Аккаунтын төрөл хэсэгт IMAP-ийг сонгоно.



Incoming mail cервер хэсэгт өөрийн ашиглаж байгаа IMAP холболт үүсгэх серверийн нэрийг бичнэ.
Windows dos цонхыг нээж ямар серверийн нэр бичихээ харцгаая.
ping командыг бичээд IMAP. гээд өөрийн домэйн нэрээ бичээрэй. Харин миний хувьд test.mn гэж бичнэ.
keyboard ний enter товчийг дарна.
test.mn домэйн нэрний хувьд дэлгэцэнд харагдаж байгаа энэ нэр нь IMAP серверийн нэр юм. Харин та Pinging гэдэг үгний ард ямар нэр гарж ирсэн тухайн нэрээ incoming mail server хэсэгт бичиж өгөөрэй.


us2.imap.mailhostbox.com




us2.imap.mailhostbox.com




Outgoing mail server хэсэгт өөрийн ашиглаж байгаа SMTP холболт үүсгэх серверийн нэрийг бичнэ.
Windows dos цонхоо ахин нээж ямар серверийн нэр бичихээ харцгаая.
ping командыг бичээд SMTP. гээд өөрийн домэйн нэрээ бичээрэй. Харин миний хувьд test.mn гэж бичнэ.
keyboard ний enter товчийг дарна.
test.mn домэйн нэрний хувьд дэлгэцэнд харагдаж байгаа энэ нэр нь SMTP серверийн нэр юм. Харин та Pinging гэдэг үгний ард ямар нэр гарж ирсэн тухайн нэрээ outgoing mail server хэсэгт бичиж өгөөрэй.


us2.smtp.mailhostbox.com





us2.smtp.mailhostbox.com




3. Username дээр имэйл хаягаа бүтнээр нь бичнэ.
Password хэсэгт имэйл хаягынхаа нууц үгийг бичнэ.
Ингээд more settings товчийг дарж бусад тохиргоог гүйцэтгэе.


1. outgoing server таб дээр дарна
SMTP сервер баталгаажуулалт шаардана гэсэн хэсгийг чагтлана.
“мэйл хүлээн авах серверийн тохиргоотой ижил тохиргоог ашиглана” гэсэн хэсэг мөн адил чагтлагдсан байна.



2. Advanced таб дээр дарна.
Incoming mail server хэсгийн портын дугаарыг 993 болгоно
encrypte хийгдсэн холболтын төрлийг сонгох хэсэг дээр SSL ийг сонгоно.
Outgoing mail server хэсгийн encrypte хийгдсэн холболтын төрлийг TLS гэж сонгоно
имэйл илгээх сервертэй холбогдох портын дугаарыг 587 болгоод OK товчийг дарж тохиргоогоо хадгалая.





Имэйлийн тохиргоог турших товчийг дарж имэйл хаягаа имэйл илгээх болон хүлээн авах сервертэй холбогдож байгаа эсэхийг шалгана.
Тохиргоо зөв бол имэйл хүлээх авах серверт нэвтрэх болон тест мэйл илгээх хэсгийн статус нь хоёулаа Completed болно.
Close товчийг дарж цонхоо хаана.
Ингээд Next товчийг дарж ахин шалгана. Мөн адил 2 статус нь completed болно.
Close товчийг дарж цонхоо хаая.







Finish товчийг дарж тохиргоогоо дуусгана.



Share via

Related Articles

© Датаком ХХК