There was a problem loading the comments.

Домэйн нэр шилжүүлэх, бүртгэлтэй мэдээлэл өөрчлөх хүсэлтийн утга

Support Portal  »  Заавар зөвлөгөө  »  Viewing Article

  Print
Домэйн нэрийн бүртгэл нь хувь хүн болон байгууллага гэсэн 2 төрөл байдаг.
Шилжүүлж авах гэж байгаа тал болон домэйн шилжүүлж өгөх гэж байгаа талын бүртгэлүүд ХУР системээр баталгаажсан байх ёстой.
Үүний дараа хувь хүн дээр бүртгэлтэй бол иргэний үнэмлэхний ар тал, урд талын зургийг хавсарган мэйлээр хүсэлтээ өгөх, байгууллага дээр бүртгэлтэй бол байгууллагын захирлын гарын үсэг, тамгатай албан бичиг эх хувиар нь авч хүсэлтийг шийдвэрлэнэ.

Байгууллага дээр бүртгэлтэй домэйн нэрийг өөр бүртгэлрүү шилжүүлэх эсвэл бүртгэлтэй мэдээлэл солих хүсэлтийн загвар:
Домэйн нэр шилжүүлэх албан тоотын утга
......... байгууллагын ........ имэйл хаягтай бүртгэл дээрх ......... домэйн нэрийг ................ /хувь хүн, байгууллага/ ийн ............ имэйл хаягтай бүртгэл рүү шилжүүлж өгнө үү.
......... домэйн нэрийг цаашид ............ /хувь хүн, байгууллага/ эзэмших болно.

Домэйн нэр эзэмшигч солих албан тоотын утга
......... байгууллагын ........ имэйл хаягтай бүртгэл дээрх ......... домэйн нэрүүдийн эзэмшигчийг ................ /хувь хүн, байгууллага/ болгож өгнө үү.
......... домэйн нэрийг цаашид ............ /хувь хүн, байгууллага/ эзэмших болно.

Бүртгэлтэй мэдээлэл солиулах албан тоотын утга

......... байгууллагын ..... домэйн нэрийн хэрэглэгчийн бүртгэлийн админ имэйл хаяг болох ........ имэйл хаяг, ..... утасны дугаарыг ........ имэйл хаяг болон ...... дугаараар сольж өгнө үү.
Яагаад бүртгэлийн мэдээллээ солиулж байгаа тайлбараа бичээрэй.

Дотоод борлуулагч хооронд шилжүүлэх албан тоотын утга

...... компанийн ..... имэйл хаягтай бүртгэл дээрх ..... домэйн нэрийг …………… борлуулагч дээрх .... (хувь хүний, байгууллагын) ...... имэйл хаягтай ..... хэрэглэгчийн ID тай бүртгэл рүү шилжүүлж өгнө үү.
......... домэйн нэрийг цаашид ............ /хувь хүн, байгууллага/ эзэмших болно.


Хувь хүн дээр бүртгэлтэй домэйн нэрийг өөр бүртгэлрүү шилжүүлэх эсвэл бүртгэлийн мэдээлэл солих бол дараах утгатай мэйл манай support@datacom.mn -руу илгээнэ. Домэйн нэрийн одоогийн эзэмшигч нь иргэний үнэмлэхний ар тал, урд талын зургийг хавсаргана.


Өөр бүртгэлрүү шилжүүлэх хүсэлт:
……….. нэртэй, ………… имэйл хаяг дээрх ………. домэйн нэрийг ................ /хувь хүн, байгууллага/ ийн ............ имэйл хаягтай бүртгэл рүү шилжүүлж өгнө үү.
......... домэйн нэрийг цаашид ............ /хувь хүн, байгууллага/ эзэмших болно.

Бүртгэлийн мэдээлэл солих хүсэлт:
……….. нэр дээрх ………. домэйн нэрийн хэрэглэгчийн бүртгэлийн админ имэйл хаяг болох ........ имэйл хаяг, ..... утасны дугаарыг ........ имэйл хаяг болон ...... дугаараар сольж өгнө үү.

Дээрх мэдээллийг үнэ зөвөөр бичих хэрэгтэй. Буруу бичсэн тохиолдол албан тоот буцдаг тул та сайтар шалгаарай. Мөн тухайн бүртгэл дээрх бүх домэйн нэрийг бичнэ.
Байгууллагын захирлын гарын үсэг, тамгатай албан бичиг эх хувийг хүргүүлэх хаяг :
ДАТАКОМ ХХК, Галакси Тауэр, 5007 тоот, Хан уул дүүрэг
Махатма Гандигийн гудамж, Улаанбаатар 17011

Share via

Related Articles

© Датаком ХХК | Тусламжийн хүсэлт илгээх