Домэйн нэрийнхээ хугацааг хэзээ дуусахыг харахын тулд datacom.mn сайтын хамгийн доор байрлах цэснээс WHOIS-ийг сонгох буюу эсвэл http://www.datacom.mn/domain.php?action=whois холбоосыг дараарай.


Гарч ирэх цонхонд өөрийн домэйн нэрийг оруулж, CAPTCHA буюу баталгаажуулах кодыг оруулаад хайна. Ингэснээр таны домэйн эзэмшигчийн мэдээлэл буюу Домэйн нэр хэний нэр дээр байгаа болон хэзээ хугацаа дуусах талаар бүрэн мэдээлэл гарч ирнэ.


Хэрэв таны эзэмшигчийн мэдээлэл буруу байвал яаралтай шинэчлэх шаардлагатай.