MN домэйн нэр бүртгэх үйлчилгээ нь бүгдэд нээлттэй бөгөөд бүртгүүлэгч бүр тэгш эрхтэйгээр, эхэлж ирсэн нь эхэлж бүртгүүлэх зарчмаар явагддаг. Домэйн нэр бүртгэх, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, дамжуулах, шилжүүлэх болон домэйн нэрийн маргаантай холбогдох үйлдлүүд нь .MN домэйн нэр бүртгэгч, ICANN (Internet  Corporation for Assigned Names and Numbers), Монгол улсын холбогдох хууль, тогтоомж, журмын хүрээнд хийгдэнэ.


Домэйн нэр бүртгүүлэгч нь (шууд эсвэл бүртгэгчээр дамжуулан) эзэмшигчийн мэдээллийг үнэн зөв бүртгүүлэх болон үйлчилгээний явцад дээрх мэдээллүүдэд орсон өөрчлөлтүүдийг Бүртгэгчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй. Хэрэв бүртгэгч нь бүртгүүлэгчийн мэдээлэл худал эсвэл алдаатай байх нөхцөлд бүртгүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүй тухайн домэйн нэрийг бүртгэхээс татгалзах, түдгэлзүүлэх, цуцлах эрхтэй ба энэ нөхцөлд бүртгэлийн төлбөрийг буцаан олгохгүй.


Бүртгэгч нь ICANNийн UDRP (Uniform Domain Name Dispute Resolution Policy/ Домэйн нэр ашиглах эрхийн маргаан шийдвэрлэх журам)-ыг мөрдлөг болгож мөн энэхүү журамд заасны дагуу уг маргааныг эрх бүхий гуравдагч этгээд шийдвэрлэхийг зөвшөөрнө. “Домэйн нэр ашиглах эрхийн маргаан шийдвэрлэх журам” ын 6 болон 7 дахь хэсэгт бүртгүүлэгч болон гуравдагч этгээдийн хоорондын маргаанд бүртгэгч оролцохгүй болохыг тодорхой заасан байдаг.


Домэйн нэрийн бүртгэлийн журмыг бүрэн эхээр нь http://file.datacom.mn/reg_policy.pdf холбоосоор орж үзнэ үү.