Google нь Google Apps for Business үйлчилгээг 2007 оны 2 сард гаргасан бөгөөд энэхүү аппликейшн нь 4 сая гаруй бизнесийг багтаасан гайхалтай үзүүлэлтийг та харж болох юм. Google Apps-д өдөрт 5000 гаруй бизнес бүртгэгддэг. Мөн Google корпораци нь 20.000 ажилчидтайгаар Google Apps -ийн  үйл ажиллагааг явуулдаг.  


Google Apps for Business нь  Microsoft® Exchange гэх мэт бусад уламжлалт аргачлалаас илүү үр бүтээмжтэй гэдгийг бидний үйлчлүүлэгчид ойлгож байгаа юм. Яагаад энэхүү аппликейшнийг ашиглах талаар дараах шалтгаануудыг дурдъя:

  • Бага зардал: Мэйлбоксын цомхотгол, бүтцийн сайжруулалт болон хэмжилт зэрэг нь Google Apps дээр суурилагдсан байдаг ба та эдгээрийг суурилуулахад ямар нэгэн төсөв болон хугацаа зарах шаардлагагүй болох юм.
  • Өндөр чанар: Уламжлалт аргачлалыг хэрэгжүүлж буй ямар ч бүтцээс илүү Google Apps нь найдвартай баталгаатай үйлчилгээг санал болгож байна.
  • Сайжирсан хэрэглээ: Google Apps нь энгийн харилцааг бий болгодог бөгөөд сургалтын нөөцийг бий болдог..
  • Шинэчлэлийг тэргүүлэх: Google Apps нь вэб дээр суурилсан шинэ нээлт санаачлагаараа тухайн салбартаа тэргүүлэгч юм. Google нь тооцооллын платформуудыг тэргүүлсээр байгаа бөгөөд энэхүү салбартаа компьютерийн хамгийн тэргүүлэгч хамт олныг нэгтгэсэн юм. Google Apps for Business-ийг ашигласнаар та энгийн туршилт дээр шинэ санааг гарган авах боломжтой. Таны бизнесийг энгийнээр Google Apps-д шилжүүлэхэд туслахын тулд бид өөр ямар нэгэн платформоос Google Apps-д шилжих тэгш IMAP-ийг бий болгоод байна. Энэ нь хэдэн мянган хэрэглэгчийн мэйлбоксыг одоо хэрэглэж буй мэйл системээс Google Apps-н мэйлрүү шилжүүлэх эрхийг бий болгоно. Энэхүү шилжилтийг Microsoft® Exchange Server 2003, Cyrus IMAP Server, Courier-IMAP болон IMAP дамжуулан  Dovecot зэргээс дэмжиж ажилладаг. IMAP шилжилт нь зөвхөн Google Apps for Business-д л хэрэглэгдэнэ. Хэрэв та хуучин системийн аль нэгийг ашигладаг бол IMAP-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хэрэгтэй.