Google Apps for Business нь Google-ийн хамгийн шилдэг мэдээллийн болон хамтын ажиллагааны аппликейшнүүдийн цогц буюу GMail, Google Talk, Google Calendar, Google Docs, Google Sites болон Google Video зэргийг багтаасан цогц бүтээгдэхүүн юм. Магадгүй та user@gmail.com гэсэн өөрийн хаягийг ашиглан эдгээр аппликейшнүүдийн ихэнхийг хэрэглэж үзсэн байж болох юм. 


1. Google Apps for Business

Та өөрийн Google Apps for Business-д бүртгүүлэхдээ өөрийн компанийн домэйн нэрээр бүртгүүлнэ. Мөн user@gmail.com  гэсэн е –мэйл хаягтай байхаас илүү user@company.mn  гэсэн компанийн имэйл хаягтай байх хэрэгтэй. Таны Google Apps for Business-д суурилагдсан IT удирдлага Control Panel байна. Энэ нь танай компанийн домэйн дээрх бүхий л хэрэглэгчийн хаягуудыг хянаж зохицуулах боломжтой.


2. Өнөөгийн бизнесүүдэд чиглэгдсэн онцлог

Google нь үнэгүй аппликейшн хэрэглэж буй үйлчлүүлэгчиддээ зориулан Google Apps – ийг байнгын шинэчилдэг хэдий ч бизнес зорилгоор ашиглагдах Google Apps дахь сайжирсан онцлог чанарууд нь тусдаа өөрөөр нэмэгддэг. Үнэгүй аппликейшн хэрэглэгчдэд ашиглах боломжгүй байгаа,  таны Google Apps for Business-ийг хэрэглэх хэдэн зүйлсийг дурдъя.

  • Хандалтын хяналт: Танай домэйнээс гадна, таны мэдээлэл хэрхэн цацагдаж байгааг хянах болно.
  • Gmail: Мэйлийн хязгаарыг нэмэгдүүлж, мэйлийн хайрцгийн багтаамжийг сайжруулснаар  өөрийн корпорацийн мэдээллийг хадгалах боломжтой.
  • Google Sites: Компанийн дотоод сүлжээ болон хуваалцсан баримт бичгүүд бол амжилттай ажиллахад хэтэрхий дутагдалтай зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Гүүгл Календар: Өөрийн албан газартаа хурлын цаг товлох боломжтой
  • Google Video:  Бусад үйлдлийн системийн нэмэлт зардалгүйгээр  таны компанийн дотоод видеог түргэн  хугацаанд түгээх, онлайн хурал зохион байгуулах боломж