Хэрэглэгч та өөрийн домэйн нэр дээр и-мэйл хаяг үүсгэхдээ юуны өмнө хэрэглэгчийн нэр нууц үгээрээ manage.datacom.mn/customer удирдлагын панельдаа нэвтрэн орж “domains” цэсийг сонгоно. 

Үүний дараа “list search orders” цэсэнд нэвтрэн ороход таны домэйн нэрний хойд талд “web services” болон “domain registration” 2 хэсэг харагдана. Эндээс “web services” гэсэн нэрний урд байх домэйн нэрэн дээрээ даран дараагийн хуудас руу нэвтрэн орно.
 
Дараагийн хуудсанд баруун талд харагдах зурган тэмдэглэгээн дээрх “e-mail” товчин дээр дарж и-мэйлийн удирдлагын хэсэг рүү орно. Үүний дараа “manage email” холбоосыг дарж, и-мэйлийн удирдлагын нэмэлт цонх руу шилжинэ. Энэхүү и-мэйл удирлагын цонхонд “Mail” цэсэн дээр “Add User” хэсгээр та и-мэйлүүдээ нэмж үүсгэнэ.