Датаком компани 4 дүгээр сарын 1-нээс хэрэглэгчидтэйгээ хурдан шуурхай харилцаж SUPPORT үзүүлж байхын тулд Freshdesk шинэ системийг үйлчилгээний албандаа нэвтрүүлсэн.


Та Датаком ХХК-аас үйлчилгээ авснаар datacom.mn үйлчилгээний мэдээллийн санд бүртгэгдэж, таны үйлчилгээний мэдээлэл и-мэйлээр ирэх боломжтой болдог. Үүний дараагаар, танд Хэрэглэгчийн мэдээллийн санд бүртгүүлэх тухай и-мэйл очих ба та энэх и-мэйлээр ирсэн холбоосыг дарж, хэрэглэгчийн нэрээ идэвхжүүлээрэй. Ингэснээр үйлчилгээний талаар мэдээ мэдээлэл, заавар зөвлөмж авах болон тулгарч буй асуудлаа түргэн шуурхай шийдвэрлүүлэх боломжтой болно. 


Үүний тулд Датаком ХХК-ийн Үйлчилгээний Албанаас ирсэн мэйлийн баталгаажуулах холбоос дээр дарж, нууц үгээ оруулна. Ингэснээр http://datacom.freshdesk.com/ хаягаар үйлчилгээний талаар мэдээ мэдээлэл авч, санал хүсэлт асуудлаа түргэн шуурхай шийдвэрлүүлэх ХЭРЭГЛЭГЧИЙН СИСТЕМд холбогдоно.