Google Apps Таны албан хэрэгцээнд


Google APPs гэдэг нь ажил хэрэгч хүмүүст зориулсан и-мэйл (Gmail), хуанли (Google Calendar), видео холболт (Google Talk), документ (Google Docs), вэбсайт (Google Sites) зэрэг Google-ийн олон шилдэг үйлчилгээг нэгэн дор ашиглах боломж бүхий вэбд суурилсан хэрэгслүүдийн цогц юм. Эдгээр нь Таныг ажил хэргээ Интернэт орчинд илүү бүтээмжтэй, үр дүнтэй явуулах боломжийг олгоно.

Таны хаана байгаагаас үл хамааран, ажил хэргийн чухал мэдээлэл, файлууд тань үргэлж гарын дор бэлэн байх болно. Компьютер, таблет, гар утас гэх мэт дурын Интернэт холболттой төхөөрөмжийг ашиглан хаанаас ч өөpийн и-мэйл, хуанли, баримт, мэдээлэл рүүгээ нэвтрэн тэдгээрийг чөлөөтэй ашиглах бүрэн боломжтой. Google Apps руу вэбээс шууд нэвтрэн орох ба Таны бизнесийн хэрэгслүүд байнга шинэчлэгдэж, Google-ийн шинэ шинэ боломжуудыг Танд цаг тухай бүрт нь нээлттэй болгож өгнө.


Gmail - Найдвартай и-мэйл

Gmail танд 25 ГБ хайрцаг бүхий найдвартай и-мэйлийн үйлчилгээг үзүүлэх ба улмаар танай байгууллагын ажилтан бүр байгууллагынхаа домэйн нэр дээр Нэр@ТанайКомпани.mn гэсэн өөрийн и-мэйл хаягтай болох боломжтой. Энэ нь танай байгууллагыг илүү мэргэжлийн, албан ёсны чиг хандлагатай болгож харагдуулахаас гадна хэрэглэгчдэд итгэлцлийг илүүтэйгээр төрүүлэх болно.


Gmail нь олон нэмэлт хэрэгслүүдийг нэвтрүүлсэн, хамгийн хүчирхэг, хэрэглэхэд хялбар, шилдэг и-мэйлийн үйлчилгээ бөгөөд Таны цаг хугацааг хэмнэх төдийгүй илүү зохион байгуулалттай байхад тань туслана. Та өөрийн и-мэйлийг Google-д суурилсан хайлтын системээр хайх, чухал и-мэйлүүдээ тэмдэглэх эсвэл и-мэйлийг агуулгаар нь ангилах зэрэг ажил хэрэгч хүн таны алтан цагийг үрэхээс сэргийлсэн боломжууд олон бий.

Gmail-ийн салбартаа тэргүүлдэг, найдвартай спам шүүгч нь Таны и-мэйлийг эмх цэгцтэй байхад сайн туслагч болно. Хүн бүрт 25 ГБ хэмжээтэй и-мэйл хайрцаг үүсгэж өгөх ба Таны хайрцаг дүүрэх асуудал огтхон ч үүсэхгүй. 

Gmail зөвхөн и-мэйлээр харилцах төдийгээр хязгаарлагдахгүй текстээр болон дуу хоолойгоороо чатлах эсвэл хэн нэгний гар утас руу дуудлага хүртэл хийх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл бусадтай харилцах бүхий л хэрэгсэл Таны гарын дор байна гэсэн үг.


Google Calendar

Хэрэглэхэд хялбар бөгөөд хурдан шийдэлтэй Google calendar нь Таны цаг болон мөнгийг хэмнэнэ. Дараалсан олон хурал уулзалтуудыг товлох, тэдгээрийг зохицуулах нь амаргүй байдаг. Харин орчин цагийн супер цаг төлөвлөгч Google Calnedar-ын тусламжтайгаар уулзалтын цагуудыг хялбархан зохицуулах боломжтой. Та болон Таны түнш, хамтрагчид бүлгийн хуанлийг шинээр нээж хамтран хөтлөх боломжтой ба энэ хуанлид хамтран эзэмшигчид хэн нь ч мэдээлэл оруулах ба өөрчлөлт хийх боломжтой. Та шинэ хөтөлбөр гарган хуваарьтаа чөлөөтэй нэмж болох ба тэрхүү мэдээлэл танд болон хамтрагч нарт тань бүгдэд нээлттэй харагдах болно.

Хуанли нь хувийн, тодорхой бүлэг хүмүүст эсвэл нийтэд нээлттэй байх зэргээр хэрэглэгч өөрийн бодсоноор чөлөөтэй удирдаж болох ба хүмүүстэй хялбархан харилцаа холбоо тогтоох, цаг товлох, төлөвлөх найдвартай хэрэгсэл байж чадна.


Google Docs

Google Docs үйлчилгээ нь баримт (.doc), хүснэгт (.xls), прэсэнтэйшн (.ppt) болон бусад мэдээллийг онлайнаар хийх, засварлах, хуваалцах боломжийг олгоно. Энэ нь баримт мэдээлэл онлайнаар үүсгэх, засварлах болон бусадтай хуваалцах хамгийн шилдэг шийдэл болж чадсан юм.

Бүлэг хүмүүстэй эсвэл бүр олон нийтэд ч тухайн баримт мэдээллийг хуваалцах боломжтой. Хувийн болон хэсэг бүлэг хүмүүст, олон нийтэд зориулсан гэх мэтээр тухайн мэдээллийг үзэх тохируулгуудыг хийж болно. Мөн тухайн баримт, мэдээллүүд дээр ганцаар ажиллах биш өөрийн хамтрагч болон түншүүдтэйгээ онлайнаар зэрэг ажиллаж болно. Баримтанд хийсэн өөрчлөлт тухайн мөч бүрт Танд харагдах болно.Та тухайн баримтан дээр хамтран ажиллаж байгаа хүмүүстээ сэтгэгдэл үлдээх, онлайн хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Ингэснээр та нэг бичиг баримтыг олон хувь хэвлэж, хүн бүрт тарааж өгөх шаардлага гарахгүй. Хүн бүрт тухайн баримтын хамгийн сүүлийн хувилбар онлайнаар үргэлж нээлттэй байх болно. Өмнөх хувилбарууд ч устаж алга болохгүй архив хэсэгт хадгалагдана.

Google docs үйлчилгээний тусламжтайгаар бусад төрлийн файлуудыг интернэтэд хуулж хадгалах боломжтой. Файл хадгалах Google Drive үйлчилгээ үүнтэй хавсарч ажиллах ба Танд 5ГБ хэмжээтэй талбар санал болгоно. Энэ нь Таны интернэт дахь файлуудыг агуулах зоорь гэж ойлгож болох юм. Зураг, pdf, видео файлуудыг хадгалж болох ба тэдгээрийг шууд нээн үзэж болно.


Google Sites

Google Sites үйлчилгээ нь Таны албан хэрэгцээг бүрэн хангах вэб сайтыг хялбараар хийх боломжийг олгоно. Энэ үйлчилгээний гол давуу тал нь чухал мэдээ мэдээлэл, хуанли болон бусад ажил хэргийн мэдээллийг нэг дор төвлөрүүлэн, олон нийтэд нээлттэй тавих, мэдээллийн бүтцийг илүү зохион байгуулалттай болгох юм. Вэб сайтыг бүтээхэд HTML кодчилолын ямар ч мэдлэг шаардлагагүй. Энэ нь баримт мэдээллийг засах шиг л тун энгийн ажил байх болно.


Эдгээр Интернэтийн шилдэг үйлчилгээнүүд болох Gmail, Google Calendar, Google Docs, Google Dirve, Google Sites, Google Translate зэрэг хэрэгслүүд нь Google APPs хэмээх цогц бүтээгдэхүүнийг бүрдүүлнэ. Нэг хэрэглэгчийн жилийн төлбөр 50 т.н.

Та Google-ийн Монгол дахь албан ёсны Партнер Датаком компанид хандан үйлчилгээний эрхээ нээлгэж, Google-ийн шинэ технологи, шилдэг үйлчилгээгээр өөрийгөө зэвсэглэн амжилт дүүрэн ажиллаарай.