Вэб хостинг буюу вэб байршуулах үйлчилгээ нь тусгай зориулалт бүхий сервер компьютер дээр сервер үйлдлийн систем суулгаж (Windows 2003,2008 Linux Unix Distro –RedHat, FreeBSD, CentOS, Ubuntu, Debian гэх мэт) түүн дээр нэг болон хэд хэдэн вэбийг ажиллуулах боломжтой (Apache, IIS, Apache Tomcat гэх мэт) платформуудыг ашигладаг. 

Сервер нь ерөнхий 3 төрөл байдаг ба үүнд Shared server, VPS (Virtual Private Server), Dedicated server гэсэн 3 төрөл байдаг. Эхний Shared ангилал нь нэг сэрвэр дээр нэг болон түүнээс дээш олон тооны вэбүүд байрладаг ба үндсэн серверийн тохиргоог авж ажилладаг бөгөөд хэрэв таны вэб хуудас том хэмжээний портал веб бол зайлшгүй үлдсэн хоёр ангилалаас аль нэгийг сонгох шаардлагатай юм. 

Датаком компани нь Shared Web Hosting –ийг Linux , Windows суурьтайгаар гадаадад байршилтайгаар хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж байгаа ба хэрэглэгч өөрийн вэб хуудсанд тааруулан сонголтоо хийж болно. Датаком компаниас үзүүлж буй Linux web hosting нь дотроо 2 төрөл байгаа бөгөөд гадаад болон дотоодод байрлаж байгаагаар мөн хэмжээний хувьд ялгаатай юм. Харин Windows web hosting- ийн хувьд одоогийн байдлаар гадаадад байрлах сервер гэсэн нэг сонголттой байгаа юм. Мөн WebHosting –ийг удирдах удирдлагын панелын хувьд Linux (Default болон лицензтэй CPanel), Windows (Default, Болон Parallels Plesk Panel) гэсэн удирдлагын панелиудыг ашиглан webhost –оо удирдана.

  • Гадаад Linux Web Hosting
    2010.04 сараас өмнө Linux Web Hosting үйлчилгээ авсан хэрэглэгчид “Default” удирдлагын панелтай, Түүнээс хойших Linux Web Hosting хэрэглэгчид “CPanel” удирлагын панелтай болсон байгаа.

  • Гадаад Windows Web Hosting
    2010.09 сараас өмнөх Windows Web Hosting хэрэглэгчид “Default” удирдлагын панелтай, Түүнээс хойших Windows Web Hosting хэрэглэгчид “Parallels Plesk Panel” удирлагын панелтай болсон байгаа.

  • Гадаад Linux Web Hosting (Default панелтай)
    Linux вэб байршуулах үйлчилгээ нь Windows вэб байршуулах үйлчилгээнээс нилээд ялгаатай бөгөөд вэб хөгжүүлэгч нь өөрөө эдгээр 2 төрлийн вэб байршуулах үйлчилгээг сонгох хэрэгтэй. Жилээлбэл Linux вэб байршуулах үйлчилгээ нь Linux Unix төст үйлдийн систем учир PHP(v), Perl, SSI, WAP зэрэг вэб програмчлалын хэлнүүдийг сонгож вэбээ хөгжүүлж байгаа бол Linux вэб байршуулах үйлчилгээг сонгох шаардлагатай.