И-мэйл хаяг үүссэний дараа дараах 2 аргаар и-мэйлийн үйлчилгээг ашиглана.

  1. Вэбээр буюу http://webmail.таныдомэйн.mn хаягаар  хандаж үүсгэсэн и-мэйлээ шалгана
  2. Мэйлийн программ ашиглах

MS Outlook, Outlook Express, Netscape Mail, Eudora зэрэг и-мэйлийн программ хангамж ашиглахдаа И-мэйл сервэрийн мэдээлэл хэсэгт дараах тохиргоог хийнэ:

 

Incoming mail server (POP3): pop.таныдомэйн.mn

Incoming mail server (IMAP): imap.таныдомэйн.mn

Outgoing mail server (SMTP): smtp.таныдомэйн.mn

 

Мөн "More settings .. " дээр дараад "Outgoing Server" хэсэг дээр “Мy outgoing mail server requires authentication” тохиргоог идэвхжүүлнэ.

 

Хэрвээ таньд интернет үйлчилгээ үзүүлдэг компани (ISP) тань өөрсдийн сүлжээн дээр мэйл шүүх зорилготой мэйл сервер буюу мэйл гарц тавьсан тохиолдолд тухайн ISP компаниас мэйл гарах серверийн хаягийг авах хэрэгтэй. Үүний дараа "Outgoing mail server (SMTP):" энэ хэсэгт тухайн хаягийг тавьж өгсөнөөр өмнө дурдсан  “Мy outgoing mail server requires authentication” тохиргоог идэвхжүүлэх шаардлагагүй болно. 

 

Зарим нэгэн ISP компанийн мэйл гарах серверийн хаягийг доор дурьдав:

MiCom   : Outgoing mail server (SMTP): 202.179.0.88

UlusNet  : Outgoing mail server (SMTP): smtp.unet.mn

Univision : Outgoing mail server (SMTP): smtp.univison.mn

               Outgoing mail server (SMTP): smtp2.univison.mn

MobiNet : Outgoing mail server (SMTP): smtp.mobinet.mn