Та домэйн нэр бүртгүүлэх үедээ оруулсан эзэмшигчийн хаягийн мэдээллийг өөрчлөгдсөн тохиолдол бүрт нь байнга шинэчилж байх шаардлагатай. Энэхүү мэдээллийг үнэн зөв байлгаснаар та үйлчилгээнийхээ мэдээллийг өөрийн и-мэйлээр цаг тухайд нь шуурхай авах, төлбөр тооцоо, хугацааг хянах зэргээр домэйн нэрээ бусдад алдахгүйгээр найдвартай эзэмших боломжоо бүрэн хангана. 


Бүртгэлийн мэдээллийг дараах зааврын дагуу шинэчилнэ. 

  1. Өөрийн эзэмшиж буй домэйн нэрийн эзэмшигчийн мэдээлэл үнэн зөв, гүйцэд байгаа эсэхийг http://whois.datacom.mn хаягаар орж шалгана.
  2. Мэдээлэл хуучирсан эсвэл алдаатай бол дараах аргаар мэдээллээ шинэчилнэ. Үүнд:

  • http://manage.datacom.mn/customer хаягаар хэрэглэгчийн панельдаа бүртгүүлсэн имэйл, нууц үгээ оруулан нэвтэрнэ. /Хэрэв нууц үгээ санахгүй байвал Forgot your password? холбоос дээр дарж, имэйлээр нууц үгээ сэргээж авна. Мөн Та Датакомоос домэйн нэр аваагүй бол хэрэглэгчийн панелийн хаягийг тухайн рэсэллэр байгууллагаас авахыг анхаарна уу./
  • Панельд нэвтэрсний дараа дээд хэсэгт байрлах цэснээс Manage orders хэсгийн List/Search orders дээр дарахад Таны домэйн болон дагалдах үйлчилгээнүүд гарч ирнэ. Энэхүү хуудсан дээр Domain Registration-ийн зүүн талд харагдах өөрийн домэйн нэр дээр дарна.
  • Гарч ирэх цонхны хамгийн эхний Domain Registration хэсэгт Contact Details хэсгээр орж, мэдээллээ шинэчилснээр таны мэдээлэл WHOIS домэйн нэрийн бүртгэлийн нээлттэй санд хадгалагдана.