Энэхүү заавраар MS Outlook програмд бизнес имэйл хаягаа  IMAP аар тохируулахыг хүргэе.

  1. Outlook-ээ нээгээд File цэсийг дарлаа:
  2. Гарч ирсэн цонхонд "Manually configure server settings" (Гараар тохируулах эсвэл серверийн нэмэлт төрөл) холбоосыг сонгоё.
  3. Дараагийн цонхон дээр Internet Email-ийг сонгоод
    Next товчийг дарна.

Таны нэр хэсэгт нэрээ,

Имэйл хаяг хэсэгт имэйл хаягаа бичээрэй.


Account Type - дээр POP, эсвэл IMAP гэсэн сонголтоос аль нэгийг нь сонгоно.

POP сонголт нь ирж байгаа имэйлүүдийг бүгдийг нь татаж авдаг тул
имэйлээ архивлаж авахад илүү тохиромжтой. 

Хэрвээ та нэгээс олон төхөөрөмжөөс имэйлээ шалгадаг бол IMAP-ийг сонгоно.

Tа гар утас, таблет, нөүтбүүк дээрээ зэрэг тохируулаад ашиглах боломжтой гэсэн үг. 


Тэгэхээр Account Type-аа яаж сонгохоос шалтгаалаад
Incoming mail server дээр pop.таныдомэйннэр,
эсвэл imap.таныдомэйннэр байна. 


Хэрэглэгчийн нэр талбарт имэйл хаягаа бүтнээр нь бичиж,

Нууц үг хэсэгт нууц үгээ орууллаа. 


Тохиргоо хараахан дуусаагүй байна, Дараагийн алхам бол More settings рүү орно.

 

More Settings дотор Outgoing Server таб-ыг дараад
My "Outgoing Server requires authentication" сонголтыг чагтлаарай. 

Энэ нь имэйл гадагшаа илгээх сервер дээрээ
Incoming mail server буюу имэйл хүлээж авах серверт тохируулсан
нэвтрэх мэдээллийг ашиглана гэдгийг зааж өгж байгаа юм.

Үүний дараа бид Advanced tab руу ороод
Outgoing Server SMTP 25 дугаар портыг 587 болгоно. 

Энэ нь Монголд интернэт үйлчилгээ түгээж буй байгууллагууд
25 имэйл гарах портыг хаасан байдагтай холбогдуулан 

587 портоор тухайн хязгаарлалтыг тойрч гарах гэсэн үг.

Ингээд Ок товчийг дарж, нэмэлт тохиргооны цонхоо хаагаад
Next дарна. 

Хэрвээ таны оруулж өгсөн мэдээлэл буруу байвал холболт дээр алдаа гарна,

зөв байвал incoming болон outgoing сервертэй холбогдох хэсэгт
Зөв гэсэн тэмдэглээ гарна. 


За ийнхүү MS Outlook програмд бизнес имэйл хаягаа POP протоколоор тохируулж сурлаа.