1.Хэрэглэгч та GoogleApps аккаунтаараа өөрийн мэйлрүү ороод баруун дээд буланд байх арааны зурган дээр дарж “Settings” цэсийг сонгоно.



2.Гарч ирэх талбараас “Accounts” цэсийг сонгон доод талд нь байх Add a POP3 mail account you own дээр дарна.

 


3.Товчийг дарангуут шар талбар бүхийн цонх гарч ирэх ба өөрийн татах мэйлийг оруулж өгнө.


4. “Next Step” товчин дээр дараад доорх талбарыг бөглөж өгнө.Доод талд нь байх “Leave a copy of retrieved message on the server” –ийг сонгон идэвхжүүлнэ.Ингэснээр мэйлийг цаад сервер дээр үлдээн хуулбарлан татах боломжтой болно.


Хамгийн сүүлд нь Add Account хийх таны GoogleApps аккаунт шууд таталт хийж эхлэх болно.