MN домэйн нэртэй хэрэглэгч Та танилцуулга хуудас үүсгэхийн тулд дараах алхмуудтай танилцаарай.


1. Вэб хөтөч дээр өөрийн домэйн нэрээ бичихэд "Хуудас олдсонгүй" гэсэн нүүр гарч ирвэл Та өөрийн танилцуулга хуудсаа үүсгэхэд бэлэн болсон байна. 


2. "Хуудас үүсгэх" гэсэн товчийг дарж нэвтрэх мэдээллээ оруулна. 


Домэйн нэр бүртгүүлэхдээ оруулсан имэйл, нууц үгээрээ нэвтэрнэ. Хэрэв нууц үгээ санахгүй бол "Нууц үгээ мартсан уу?" товчийг дарахад Таны имэйл рүү нууц үг шинэчлэх холбоос очно. Нууц үгээ шинэчлээд нэвтэрнэ. 


3. Загвар сонгох. "Саарал, Цэнхэр" хоёр загвараас өөрт таалагдаж буй загварыг сонгож цааш үргэлжлүүлнэ.


4. Загвараа сонгосон бол танилцуулга хуудсынхаа мэдээллийн хэсгийг бөглөөрэй. 

Таны компаны үйл ажиллагааны танилцуулга, Лого, Ковер зураг, Холбогдох хаяг, Facebook, Twitter, Google Plus хаягуудыг оруулах боломжтой. Бөглөж дуусаад хадгалах товчийг дарахад Таны танилцуулга хуудас бэлэн болно.  


Танд амжилт хүсье!