1. Та хэрэглэгчийн панельд өөрийн нэрээр нэвтэрнэ.


  • Хандах хаяг:  manage.datacom.mn/customer
  • Эзэмшигчийн и-мэйл хаяг: Таны анх үйлчилгээ авахдаа бүртгүүлсэн имэйл хаяг 
  • Нууц үг: Шинээр хэрэглэгч болох үед танд илгээгдсэн нууц үг
  • Та нууц үгээ мартсан бол : Forgot your password? 




2. Нэвтэрсний дараа та зүүн дээд буланд байрлах "Manage Orders" цэснээс "List/Search Orders" руу орно.



3. Гарч ирсэн хуудсанд таны авсан бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалт харагдах ба "Domain Registration" - хэсэгт харагдах домэйн нэр дээр дарна.



4. Танд домэйн нэр болон бусад үйлчилгээнүүдийг удирдах ерөнхий хэсэг гарч ирэх  бөгөөд эндээс тохиргоо болон өөрчлөлтийг хийж болно. 



5. Домэйн нэрээ сервер лүү чиглүүлэхдээ Nameserver-ээр болон IP хаягаар чиглүүлж болно. 


  • Nameserver - ээр нь чиглүүлэх бол "Domain Registration" хэсгээс "Name Servers" холбоосыг дарна.

    Гарч ирсэн цонхонд хамгийн багадаа хоёр nameserver - ийн хаяг бичиж өгөх естой.




  • IP хаягаар нь чиглүүлэх бол "DNS Management" хэсгээс "Manage DNS"  холбоосыг дарна.


Гарч ирэх цонхноос"Add A Record" товчийг дарна.

Чиглүүлэх IP хаягийг гараас оруулж өгөөд "Add Record" товчийг дарна. "Host Name" хэсэг дээр www-г оруулж болон оруулалгүйгээр 2 удаа бичилт хийнэ. Жишээ нь: test.mn домэйнийг чиглүүлэхдээ Host name талбарт эхлээд www.test.mn гэсэн бичилт оруулаад, 2 дахь удаад www-г оруулалгүй талбарыг хоосон орхиж, test.mn гэсэн хэлбэрээр бичилт оруулна. Ингэснээр Вэб броузерт www.test.mn болон test.mn гэж аль алинаар нь бичихэд тухайн IP руу чиглүүлэгдэнэ гэсэн үг юм. 



Жич: DNS management - ийг ашиглан аль нэг бичлэгээр серве лүүгээ  чиглүүлэлт хийж байгаа нөхцөлд Nameserver нь манай үндсэн 4 NS - лүү буюу 
NS1.DNS.MN, NS2.DNS.MN, NS3.DNS.MN, NS4.DNS.MN рүү заагдсан байх ёстой.