Онлайнаар үйлчилгээ авах гэдэг нь www.datacom.mn сайтаар дотоодын банкны карт болон Мost Money ашиглан төлбөр хийснээр, үйлчилгээний ажилтны оролцоогүйгээр систем үйлчилгээг автоматаар бүртгэж, онлайн хөнгөлөлтийн төлбөр хасагдан, үйлчилгээ идэвхждэг ажиллагаа юм.


Хэрэглэгч та www.datacom.mn сайтаар үйлчилгээгээ сонгоод уг сайтад холбосон Голомт, ХХБ, Төрийн банкны хуудсаар дамжин  дотоодын картаар, эсвэл Мост монейн хуудсаар ТАН код оруулан төлбөр хийснээр Онлайнаар үйлчилгээ тань идэвхжиж, 5 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Хэрэв та цахим банкны болон бусад онлайн төлбөрийн системээр дансны дугаар оруулан төлбөр хийсэн бол энэ нь данснаас дансны хооронд гүйлгээ хийж байгаа процесс гэдгийг анхаарна уу.