Стандарт багцийн и-мэйл үйлчилгээний шинэ систем нь сүүлийн үеийн технологи дээр суурилсан, Social орчинг бүрдүүлсэн /Facebook, Twitter, Ажилчид хоорондын харилцаа/, Address Book нэмэгдсэн, Календарчлалийн системтэй, Task буюу хийх ажлын жагсаалтыг үүсгэх зэрэг өргөн боломжуудтай систем юм.


Үндсэн меню:

1. Portal

2. Mail

3. Address Book

4. Calendar

5. Tasks



1. Portal


Portal хэсгээс та ерөнхий товч мэдээллүүдийг авах боломжтой. Та ямар нэгэн Task буюу ажлын жагсаалт үүсгэсэн бол Portal хэсэг дээр таны ажлын төлөвлөгөө гарч ирнэ. 


Inbox: Энэхүү хэсэгт танд хамгийн сүүлд ирсэн и-мэйлүүдийг товч харуулна.

Appointments: Календар дээр ямар нэгэн тэмдэглэл хийсэн бол энэхүү хэсэгт удахгүй болох өдрийг танд сануулах болно.

Tasks: Tasks хэсэг дээр та ажлаа төлөвлөсөн бол энэхүү хэсэгт таны хийх ёстой ажлын жагсаалт гарч ирэх болно.

Birthdays: Address Book дээр та шаардлагатай, чухал хүмүүсийг бүртгэж аваад бүртгэлийн сан үүсгэх боломжтой. Birthdays хэсэг дээр удахгүй болох төрсөн өдрийг харуулна. Ингэснээр та чухал хүмүүсийнхээ төрсөн өдрийг алдахгүй боллоо. И-мэйл явуулахад автоматаар Address Book дээр тэмдэглэх сонголт ч мөн бий.

Facebook & Twitter: Та Facebook болон Twitter ашигладаг бол и-мэйлтэйгээ шууд холбоорой. Ингэснээр та заавал Facebook болон Twitter сайт руу орох шаардлагагүй болж нэг газраас статус бичих, бичлэгүүдийг унших хариулах боломжтой.



2. Mail

И-мэйл хэсэг маш энгийн хэрэглэгчдэд ойлгомжтой бөгөөд үүнийгээ дагаад өргөн боломжуудтай. Inbox, Draft, Sent, Trash, Spam хэсэг хэсгүүдтэй. Танд ирсэн и-мэйлүүд Inbox хэсэгт байрлаж та имэйлүүдээ ангилан тусдаа хавтас үүсгэн хадгалах боломжтой. Мөн та олон и-мэйл хаяг эзэмшдэг бол "Add Mail Account" товч дээр дарж хаяг нэмэх боломжтой. Ингэснээр 2 и-мэйл хаяг шалгахын тулд заавал гарч дахин нэвтрэх шаардлагагүй болсноор таны цагийг хэмнэнэ. 

Sort хийх: Sort хэсгээс Өдрөөр, Ирсэн хэрэглэгчээр нь, Уншаагүй, Имэйлийн хэмжээгээр, Гарчигаар, Өнгөөр, Сүүлд ирсэн, Өмнө нь ирснээр ангилах боломжуудтай.

Имэйл устгах & Зөөх: Чухал имэйлээ зөөх болон устгахаар бол тухайн мэйлээ Mouse 1-ээрээ чирж хуулах хавтас-руу оруулна. Хэрэв устгах бол чирээд Trash хавтас дотор хийж болно. Эсвэл цагний хажууд байрлах хэсгээс "Delete" товчыг дарж устгаж болно.

Reply бичих, Зөөх, устгах, сануулах, файлаар хадгалж авах, forward хийх зэрэг бүхий л боломжуудтай.


Шинээр имэйл явуулах:


Имэйл хүлээн авах хэрэглэгчдийн имэйл хаягийг оруулахдаа "," (таслал) тэмдэгтийг авч олон хэрэглэгч руу явуулж болно. Жишээ нь: user@datacom,mn user2@datacom.mn, user3@datacom.mn


Имэйл явуулах үед 2 сонголттой болсон.

1. Text

2. HTML


Text-г сонгосон бол та зөвхөн тэкст мэдээлэл, файл хавсарган явуулж болно.

HTML-г сонгосон бол та зураг, тэкстийн хэмжээ, өнгө, хүснэгт, Bold болгох, налуулах, файл хавсаргах боломжтой болно.



3. Address Book


Бүртгэлийн дэвтэр дээр хэрэглэгчийн мэдээллүүд, утасны дугаар, төрсөн огноо, ажилладаг газар гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийн хамт оруулах боломжтой.



4. Календар


Календар дээр хүссэн өдрөө, хүссэн тэмдэглэлээ хийх боломжтой. 



5. Tasks


Ажлаа төлөвлөхөд тань энэхүү хэсэг туслах болно. Тухайн төлөвлөгөө хэдэн хувьтай явж байгаа, ямар шатандаа явж байгаа, өдөр сонгож тааруулах өргөн боломжуудтай.



Тохиргоо


Тохиргооны хэсгээс та өөрт тохируулан ашиглах хэдэн тохиргоо байгаа тул өөртөө тохируулан ашиглахад туслана.

Хэл солих

Time Zone буюу цагийн бүсээ тохируулах (Хэрэв таны цаг зөрж байвал Монгол -> Улаанбаатарт байгаа бол GMT+8 Asia/Choibalsan эсвэл Asia/Ulaanbaatar-г сонгоно уу.)

Гарын үсэг оруулах (Setting -> Mail -> Signature хэсгээс гарын үсгээ оруулж өгнө үү.)

Facebook & Twitter устах (Setting -> Mail and Social Accounts хэсгээс устгана уу)


Хэрэв танд асуулт болон ойлгомжгүй хэсэг тулгарвал бидэнд support@datacom.mn хаягаар санал хүсэлтээ ирүүлнэ үү.