Домэйн нэрийн үйлчилгээний хугацаа дууссанаас хойш устгагдах хүртэл хүлээлтийн горимд шилждэг. Үүнд:

  • "Үйлчилгээний хугацааг сунгаж болох" хүлээлтийн горимд 40 хоног, 
  • үүний дараагаар "Домэйн нэрийг сэргээж болох" хүлээлтийн горимд 30 хоног, 
  • үүний дараа домэйн нэр "устгалын" хүлээлтийн горимд 3-7 хоног
Нийт 73-77 хоногийн дараагаар домэйн нэр нь бүрэн устгагдан, олон нийтэд нээлттэйгээр шинээр худалдаанд гарч ирдэг.