Дурын программ ашиглан нэг IMAP имэйл аккаунтаас нөгөөрүү мэйлээ шилжүүлэх боломжтой.

· Та өөрийн шинэ болон хуучин аккаунтаа IMAP-аар давхар тохируулан хооронд нь шилжүүлэлт хийх боломжтой.

· Энэ арга нь хялбар арга боловч бага зэрэг хугацаа зарцуулдаг. Ялангуяа их хэмжээний имэйлтэй үед нэг серверийн имэйл хаягнаас нөгөө серверийн мэйл хаяг руу шилжүүлж оруулахад уддаг.

 

Дараах зааврын дагуу хийнэ.

1. IMAP дэмждэг имэйл программ татаж авч суулгана.Энэ заавар нь Thunderbird-д зориулагдсан заавар боловч Outlook гэх бүх төрлийн программуудад тохирч ажиллана.

2. IMAP-аар мэйл аккаунтруу холбогдохоор өөрийн программаа тохируулна. Хэрэв та өөрийн бүх дэд хавтаснуудыг өөрийн үүсгэсэн аккаунтруу татаж авахыг хүсвэл доорх заавраар хийнэ.




3. Имэйл аккаунтыг суулгах үед "Inbox"-руу имэйлүүд татагдана.

4. Мөн үүнтэй адилаар нөгөө имэйлээ IMAP мэйл аккаунтыг имэйл программ дээрээ нэмж тохируулна.

5. Хуучин имэйл хаягнаас шинэ имэйл хаягруу Inbox доторхи мэйлүүдээ сонгон шинэ имэйлийн хавтаснууд руу зөөж оруулна. Бүх дэд хавтасуудыг үүнтэй адилаар шилжүүлнэ.