Outlook 2010 дээр POP сонголтоор и-мэйл тохируулах:


1. File цэсийн Info хэсгээс Add Account товч дээр дарж шинээр и-мэйл хаяг тохируулна.



2. Add New Account цонхны "Manually Configure server settings or additional server types" сонгоод Next товчыг дарж цааш үргэжлүүлнэ.



3. "Internet E-mail" сонгоод Next товчыг дарж цааш үргэлжлүүлнэ.



4. Тохиргооны хэсэг.


Your name: Хэрэглэгчийн нэрийг бичнэ

E-mail Address: И-мэйл хаягаа бичнэ (Жишээ нь: bataa@домэйннэр.mn)

Account Type: POP3

Incoming mail server: pop.домэйннэр.mn

Outgoing mail server (SMTP): smtp.домэйннэр.mn


Хэрэв таны и-мэйл явахгүй байгаа бол таны хэрэглэж буй интернет үйлчилгээ үзүүлдэг компани (ISP) тань өөрсдийн сүлжээн дээр мэйл шүүх зорилготой мэйл сервер буюу мэйл гарц тавьсан тохиолдолд тухайн ISP компаниас мэйл гарах серверийн хаягийг авах хэрэгтэй. Үүний дараа "Outgoing mail server (SMTP):" энэ хэсэгт тухайн хаягийг тавьж өгсөнөөр өмнө дурдсан “Мy outgoing mail server requires authentication” тохиргоог идэвхжүүлэх шаардлагагүй болно. 

 

Зарим нэгэн ISP компанийн мэйл гарах серверийн хаягийг доор дурьдав:

MiCom : Outgoing mail server (SMTP): 202.179.0.88

UlusNet : Outgoing mail server (SMTP): smtp.unet.mn

Univision : Outgoing mail server (SMTP): smtp.univison.mn

               Outgoing mail server (SMTP): smtp2.univison.mn

MobiNet : Outgoing mail server (SMTP): smtp.mobinet.mn


Username: Хэрэглэгчийн и-мэйл хаяг (Жишээ нь: webmail.domain.mn хаягаар нэвтрэх и-мэйл)

Password: Хэрэглэгчийн нууц үг


Эдгээр цонхийг зөв алдаагүй бөглөж дууссан бол "More Settings .." товч дээр дарна уу.



5. "Outgoing Server" сонголтоос "My outgoing server (SMTP) requires authentication" сонголтийг сонгоно.



6. "Advanced" сонголтоос "Outgoing server (SMTP)" хэсэгт 25 port дугаарыг 587 болгон өөрчилнө. Үүний дараа "OK" товчыг дарж цонхыг хаагаад "Next" товчыг дарж цааш үргэжлүүлнэ.



7. Test Account хэсэгт "Log onto incoming mail sever (POP3)" болон "Send test e-mail message" статус Completed болсон тохиолдолд таны тохиргоо амжилттай хийгдсэн байна. 



Хэрэв статус Failed болсон тохиолдолд таны оруулсан мэдээлэл буруу эсвэл сервертэй холбогдох боломжгүй байгаа явдал юм. Failed болсон тохиолдолд:

  • И-мэйл хаяг зөв байгаа эсэх
  • Нууц үгийг зөв бичих
  • "My outgoing Server (SMTP) requires authentication" чагталсан байх
  • SMTP Port-н дугаарыг 587 болгосон байх
  • Таны хэрэглэж байгаа интернэт үйлчилгээнээс хамааран SMTP хаяг өөрчлөгдөх (Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү)
  • Webmail-ээр нэвтэрч орж шалгах

дээрх арга хэмжээг авч шалгаж үзнэ үү.


8. Таны и-мэйл хаяг амжилттай тохируулагдлаа. "Finish" товчыг дарж дуусгана уу.

Танд ирсэн и-мэйлүүд таны Inbox дотор хадгалагдана. И-мэйлүүдээ татаж авахын тулд "Send/Receive All Folders" товчыг дарж татаж авна.