Google Sync-ийг өөрийн Windows  утсан дээр суулгахын өмнө, өөрийн хаяг,календаруудыг утаснаасаа нөөцөлж авах хэрэгтэй.

1. Microsoft Exchange ActiveSync application-ыг утасныхаа үндсэн дэлгэцэн дээрээс нээнэ.

2. "Set up your device to sync with it " дээр дарна.

3. Server address дээр  m.google.com-ыг оруулна.

4. SSL сонголт сонгогдсоныг шалга.

Өөрийн Google account-руу нэвтрэн орно.

5. Next  товчин дээр дарна.

6. User name талбар дээр  өөрийн Google Account-ын И-мэйл хаягийг оруулна.

7. Password талбарт  Google Account password-ыг оруулна.Хэрэв та 2 шатлалын баталгаажуулалтай хэрэглэгч буюу 2 -step verification user бол  нууц үгийн оронд ашиглаж болно.

8. Domain  талбарыг хоосон орхи.Хэрэв төхөөрөмж  домайн нэр оруулахыг шаардаж байгаа бол  "google " гэж оруулна.

9. Next товчин дээр дарна.

10.Contacts,Calendar,Email -ээс татан авалт хийж холбогдох үйлчилгээнүүдээ чагтлана.

11.Finish  товчин дээр дарна.

12. Зүүн талд байх Sync товчин дээр дарна.

Та одоо өөрийн windows утсан дээрээ  Google Sync-ыг амжилттай суулгалаа.