Google Apps и-мэйл (IMAP) -ийг BlackBerry-ийн и-мэйл программ дээр суулгахдаа дараах дараалалаар тохируулна.

1. BlackBerry утасны үндсэн дэлгэцрүү орно.

2.  Set up email icon буюу И-мэйл суулгах айконыг сонгоно.

3. Шинэ И-мэйл акаунтыг өөрийн утсан дээр суулгахдаа дараах зааврын дагуу тохируулна.

4. Доорх мэдээлэлүүд зөв оруулах хэрэгтэй.

·  Mail Server: imap.gmail.com

· Username: [ Google Apps и-мэйл хаягаа бүтнээр нь бичнэ ]

· Password: [Таны Google Apps password]

· IMAP  Port: 993

5. Аккаунт нэмэхийг системд зөвшөөрч өг.Гэвч Google Apps  -ын нууц үгээ utility boxes дотор оруулах хэрэггүй.(Энэ нь IMAP-ын оронд POP3 систем автомат горимоор сонгодогтой холбоотой.)

6.Next -ийг сонго.

7. Next  товчин дээр ахин дар.( Энэ нь нэмэлт мэдээлэл оруулах хэсэг)

8.Өөрийн аккаунтын төрөлөө сонгоод Next товчин дээр дарна.

9."IMAP/POP" -ын тохиргооны хэсэг гарч ирэх ба сонгоно.

10. I will provide the settings ... - ийг сонгоод Next  товчин дээр дарна.

11. Set up existing email account ..-ыг сонгоно.

12. Google Apps account information-ыг энд оруулна. Өөрийн мэйл серверийг  imap.gmail.com гэж оруулна.

13. Next товчин дээр дарна.

14. Save буюу хадгалах товчин дээр дарна.

Хэрэв суулгалт амжилттай болсон бол та баталгаажуулалтын мессежийг хүлээн авах ба шинэ mailbox-ний дүрс утасны дэлгэцэн дээр харагдах болно.Хэрэв суулгалтын үед ямар нэг алдаа гарсан бол  Google Apps Mail-ийнхээ тохиргоон дээр IMAP-ыг идэвхижүүлсэн эсэхийг нь шалгах хэрэгтэй.

Одоогоор Gmail IMAP хандалт  нь BlackBerry төхөөрөмж дээр 100 хувь бүрэн дүүрэн дэмжигдэхгүй байгаа анхаарна уу.