Google Apps мэйл,календар,контактуудыг өөрийн Android  утсан дээр ашиглахдаа эхлээд өөрийн Google Apps аккаунтруу орох шаардлагатай.Доорх заавар нь Android 4.2 хувилбараас дээш системтэй утсанд зориулагдсан болно.

1. Settings > Add account > Google  дээр дарж өөрийн Google Apps аккаунтаа нэмнэ.

2. Existing дээр дараад Google Apps аккаунтынхаа нэр болон нууц үгийг ашиглан талбарыг бүрэн бөглөнө.

3. Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байгаа бол OK товчин дээр дарна.Төхөөрөмж таны аккаунтаар нэвтрэн холбогдоно.Энэ процесс нь хэдэн минут үргэлжлэнэ.


        Хоёр түвшиний баталгаажуулалт

Та өөрийн нэр,нууц үгээ оруулсаны дараагаар, "Couldn't sign in"  гэсэн анхааруулга гарч ирнэ.Энэ нь  та өөрийн аккаунтад зориулан 2 шатны баталгаажуулалтыг идэвхижүүлсэн учираас гарч ирнэ.

 а.  Өөрийн төхөөрөмж дээрх хөтөчөөр нэвтрэхдээ "Next" товчин дээр дарна.

 b.  Нэр,нууц үгээ гарч ирэх цонхонд  оруулна.

 c.  2 түвшинт баталгаажуулалтын кодоо оруулна уу.


4.Таньд магадгүй Google + болон Google Play сүлжээрүү холбогдох мөн Google Play media -гаас худалдан авалт хийхэд зориулсан картын мэдээлэл бөглөх талбар гарч ирж магадгүй юм.Та хүсвэл тэдэн дээр дарж суулгаж болох ба хүсэхгүй бол "Not now"  товчин дээр дарна.

5.Дээрх шатуудыг гүйцэтгэсний дараагаар та "Account sign-in succesful" гэж харагдах болно.Та ямар үйлчилгээг утаснаасаа таталт хийхийг сонгох боломжтой.

Одоо та Android  утаснаасаа Google Apps-ыг ашиглаж болно.Зөвхөн Gmail,Google Calendar-аас гадна та өөр олон application-уудыг суулгах боломжтой.