Та өөрийн и-мэйл аккаунтад зориулан автомат хариулагчийг суулгах боломжтой.Энэ нь хэрэв хэн нэгэн таны и-мэйл хаягруу мэйл илгээсэн тохиолдолд хариулт мессежийг шууд буцаж хүлээн авах болно.Дараах дараалалаар автомат хариулагчийг суулгаж өгнө.

1. Удирдах талбарын Mail цэсний Manage Users / Accounts дээр дарна.

2. Автомат хариултыг нэмэхийн тулд И-мэйл аккаунт дээр дарна.

3.Аккаунтын дэлгэрэнгүй мэдээллийн талбар харагдах ба Auto-responder сонголтыг ON болгож өгнө.

4.Автомат хариулагч мессежийн гарчиг ба агуулгыг заах буюу бичиж өгнө.Та агуулгыг текст хэлбэрт эсвэл HMTL хэлбэрээр үүсгэх боломжтой.

5. Save Changes дээр дарна.