Хэрэв та шаардлагатай бол хэрэглэгчийн аккаунтад зориулан мэйл дамжуулагчийн суулгаж өгч болно.Үүнийг хийснээр бүх и-мэйлүүд таны зааж өгсөн и-мэйлрүү давхар хуулбарлагдан илгээгдэх болно.Мэйл дамжуулалт нь энгийн хэрэглэгчээр устгагддаггүй ба зөвхөн админ хэрэглэгч л устгах боломжтой байдаг.Мэйл дамжуулагчийг дараах дараалалаар нэмнэ.

1. Удирдах талбарынхаа Mail цэснээс Manage Users/Accounts дээр дарна.

2.Дамжуулалт хийх гэж байга хэрэглэгчийн аккаунтыг сонгоод Edit товчин дээр дарна.

3.Аккаунтын дэлгэрэнгүй талбар дээрх Add Forward дээр дарна.

4.Хуулбарлаж дамжуулах и-мэйл хаягуудаа сонгоод Add товчин дээр дарна.