Дамжуулагч И-мэйл аккаунт гэж юу вэ?

Дамжуулагч аккаунт нь гадагшаа илгээж байгаа мэйлүүдийг бөөгнөрүүлдэггүй хуурмаг аккаунт юм.Гэвч энэ нь нэг буюу түүнээс олон и-мэйл хаягуудруу бүх и-мэйлийг дамжуулж чаддаг онцлогтой.Та дамжуулагч аккаунтыг нэг тасагийн ажилчидруу нийтэд нь илгээхэд ашиглаж болно. Жишээ нь sales@yourcompany.com нь танай байгууллагын худалдааны албаны бүх гишүүдрүү и-мэйлүүдийг дамжуулах боломжтой юм.


Дамжуулагч и-мэйл аккаунт үүсгэх

1. Удирдах талбарын Mail цэснээс Add Forward Only Account-руу ор.

2. Аккаунтад зориулсан хостын нэрийг зааж өгөх хэрэгтэй. жишээ нь billing@yourcompany.com

3. Аккаунт дээрээ дамжуулахыг хүсэж байгаа бүх и-мэйл хаягийн жагсаалтыг нэмээд хадгална.

Хэрэв та хүсвэл аккаунт бүрт зориулан дамжуулагч хаягуудыг үүсгэж өгөх боломжтой юм.


Мэйл жагсаалтын бүлэг үүсгэх

Мэйл жагсаалтын бүлэг нь ямар нэг сэдвийн тухай мэдээлэлийг хоорондоо хуваалцах боломжийг олгодог.Энэ нь танай бүлэгрүү илгээгдсэн мэйл бүр жагсаалт дахь хэрэглэгчдэд хүрнэ гэсэн үг юм.

Мэйлийн бүлэг үүсгэхийг сурахыг хүсвэл энд дар