Хэрэв танай хэрэглэгчид и-мэйл үйлчилгээг ашиглаж эхэлж байгаа бол,тэдэнд зориулж хэрэглэгчийн эрх үүсгэх хэрэгтэй.Хэрэглэгчийн эрхийг нэг нэгээр нь үүсгэж байх үед хэрэглэгчидийн тоо хэт олон бол үүсгэхэд хэцүү юм.

Олон тооны хэрэглэгчийг нэгэн зэрэг үүсгэх хялбар арга нь Bulk хэрэглэгч үүсгэх аргыг ашиглах явдал юм.Дараах дараалал олон хэрэглэгчийг үүсгэнэ.


  1. Бүх хэрэглэгчидийн мэдээлэлийг агуулдаг CSV файлыг үүсгэх хэрэгтэй.Та Microsoft Office Excel болон OpenOffice.org гэх мэт программуудыг ашиглан үүсгэж болно.Бүр хялбарчлах үүднээс өөрийн удирдах талбар дээрх жишээ файлыг татан авч ашиглах боломжтой. Эхлээд Мail цэсний Add Bulk Users -рүү орж download a sample file дээр дарна.

  2. Файл дотор дараах дүрэмээр хэрэглэгчидийг нэмнэ.

а. Хэрэглэгчийн нэр буюу Username - энэ нь хэрэглэгчийн нэвтрэхэд ашиглах нэр байна.Хэрэв та жишээ нь bold дээр и-мэйл хаяг үүсгэхийг хүсэж байгаа бол bold.dorj@yourcompany.com гэж үүсгэнэ.Иймд bold.dorj гэсэн хэрэглэгчийн нэрийг нэмж өгөх шаардлагатай.

b. Өөрийн ба эцэгийн эхийн нэр

c. Нууц үг - энэ нь хэрэглэгчийн нэвтрэх нууц үг байна. Нууц үгийг системээр үүсгүүлэх эсвэл та өөрийн гараар үүсгэх боломжтой.

d. Улсын код - Энэ нь тухайн улсыг тодорхойлох 3 оронтой код байна. Монголынх 976 байдаг.

e. Хувийн буюу холболтын мэйл хаяг - Энэ нь үүсгэсэн мэйлийн нэвтрэх нэр,нууц үг зэрэг чухал мэдээлэлийг илгээх хувийн мэйл хаяг байна.

3. Өөрийн комьпютер дээр үүсгэсэн файлаа хадгална.

4. Өөрийн аккаунтруу хадгалсан файлаа илгээж оруул. Үүнийг хийхийн тулд Mail >> Add Bulk Users дээр дар.Тэгээд хадгалсан файлаа сонгож оруул.

5.Файл амжилттай илгээгдэж орсоны дараа таньд оруулсан хэрэглэгчидийн мэдээлэл харагдах болно.Хэрэв таны оруулсан хэрэглэгчид зөв бол Confirm and Upload товчин дээр дарах хэрэгтэй.

Хэрэглэгчийн эрх үүсгэгдэхэд тодорхой хугацаа шаардлагатай ба үүсгэгдэж дууссаны дараа аккаунтууд амжилттай нэмэгдлээ гэсэн мэдээлэл дэлгэцэн дээр тань харагдах болно.Хэрэглэгчийн эрх нээгдсэн бол нэвтрэх нэр,пассвордуудыг нь үүсгэж илгээсэн тухай хэрэглэгчдэд мэдэгдэх хэрэгтэй.

 

Домайн алиасууд буюу домайны бусад холбоос нэрүүдийг нэмэх

Домайн алиасууд нь олон төрлийн домайн нэрүүдийг таны и-мэйл үйлчилгээрүү чиглүүлэх ба олон домайн ашиглан нэг мэйл хэрэглэгч дээр мэйл хүлээн авах боломжийг олгодог.

Домайн алиасын тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дар