Өөрийн домайн нэр дээр и-мэйл үйлчилгээнүүдийг ажиллуулахын тулд DNS тохиргоондоо зөв Mail Exchange (MX) бичлэгийг нэмж өгөх нь чухал юм. Хэрэв та тэдгээр бичлэгийг үүсгэх хангалттай эрхгүй бол өөрийн DNS удирдлагаас асуух хэрэгтэй. Ихэнхдээ домайн бүртгэгч дээр бүртгэгдэх ба танай вэб сайтад хостын үйлчилгээ үзүүлдэг компани таньд өгсөн удирдах талбараар хийгдэнэ.Шаардлагатай DNS тохиргоог бүрэн гүйцэд хийхийн тулд И-мэйл хостын удирдлагын талбарт байх Mail цэснээс DNS Configuration сонголтыг сонгоно.


Та тохиргоон дотороо MX бичлэг буюу И-мэйл серверийн хаягийг нэмсэн байх хэрэгтэй.Дараах дараалалаар хийнэ.

1. Удирдах талбарынхаа Mail-ийн DNS Configuration-руу орно.

2. Verify MX Record дээр дарна.Товчийг дарахад систем нь таны домайн нэрэнд харгалзах Name server-үүд дээр бичлэг зөв нэмэгдсэн эсэхийг батлан шалгана.

MX бичлэгээс гадна CNAME бичлэг болон TXT бичлэг (DKIM ба SPF бичлэгүүд ) -үүдийг өөрийн И-мэйл хостынхоо онцлогт тааруулан нэмж өгөх хэрэгтэй.


Шинэ хэрэглэгч нэмэх

Хэрэв таны DNS тохиргоо зөв хийгдсэн байгаа бол и-мэйл үйлчилгээг ашиглахад бэлэн боллоо гэсэн үг юм.Одоо та өөрийн домайн дээр хэрэглэгчдэдээ зориулж И-мэйл аккаунт үүсгэх хэрэгтэй.Та зэрэг нэг ба түүнээс олон хэрэглэгчдэд үүсгэх боломжтой.

Хэрэглэгч нэмэхийг сурах бол Энд дар

Олон хэрэглэгч зэрэг үүсгэж сурах бол Энд дар

Та хэрэглэгчидийг нэмсэний дараагаар И-мэйл илгээх болон хүлээн авч байгааг шалгаж турших хэрэгтэй.Мөн өөрийн хэрэглэгчидийн зарим нэмэлт тохиргоонуудыг хийх шаардлагатай байдаг учир цааш доорх тохиргооны заавруудаас хараарай.