Домэйн нэр эзэмшигчид өөрийн домэйн нэрээ хэрхэн хамгаалж үнэ цэнийг нь өсгөх талаар мэдлэг дутмаг байдгаас цаг мөнгөө гаргаж авсан домэйн нэр, вэб хуудсаа үнэгүйдүүлэх нь бий. Тэгвэл хөрөнгө оруулалтаа хэрхэн баталгаажуулах вэ? Цаг, хөдөлмөрөө зориулан бүтээсэн вэб хуудсаа яаж олны хүртээл болгох вэ?

Домэйн нэр эзэмшигч бүр доорх зөвлөгөөг уншаарай.

  • Домэйн нэрээ өөрийн нэр дээр бүртгүүлэх ёстой. Минийх л юм чинь хэн надтай маргах вэ гэж та бодож магадгүй. Нэг л мэдэхэд таных биш болсон байдаг олон жишээ бий.  Жишээ нь мэргэжлийн вэб мастер, програмистуудаар вэб хуудас хийлгэж байгаа хүмүүс нэг дор үйлчилгээгээ байлгах зорилгоор тухайн хүмүүст домэйн нэр, вэб байршуулах үйлчилгээг авах зөвшөөрөл өгдөг. Харин бүртгэлийн үнэн зөв байдалд анхаарал хандуулдаггүйгээс өөрийн нэрээ өөр хүнд бүртгэлтэй явааг анзаардаггүй. Энэ тохиолдолд 1 жил магадгүй 2 жилийн дараа эзэмшигчийн маргаантай асуудал гаргч ирвэл та яах вэ. Тухайн ажилтан утасаа сольсон эсвэл ажлаас гарсан бол яах вэ? Иймээс л хувь хүн өөрөө анхааралтай байж вэб хуудас бэлэн болж ажиллаж эхлэсний дараа өөрийн нэр дээр домэйн нэрээ шилжүүлэн авч байгаарай. Улсын бүртгэлийн гэрчилгээтэй брэнд нэр биш л бол та өөрийн нэрээ үүрд алдах магадлал өндөр. Дээрх тохиолдол таны бодож байгаагаас ч олон гардаг.
  • Дараагийн анхаарах зүйл нь домэйн нэрийн албан ёсны эзэмшигч гэдгийг нотлох мэдээллийн санд бүртгэлтэй эсэхээ шалгаарай. Бүртгэгч болгонWHOIS буюу эзэмшигчийн мэдээллийн сантай байдаг ба энэ сангаар хэрэглэгчдэд үйлчлэх үүрэг хүлээдэг. Эзэмшигчийн шаардлагатай мэдээлэл тухайн жагсаалтад бий. Хэрэв таны домэйн нэр өөр хүнд бүртгэлтэй байвал яаралтай өөрийн нэр дээр болго. Вэб мастер, мэдээлэл технологийн ажилтандаа даатгаад орхих нь буруу.
  • Эцэст нь, домэйн нэрээ олон жилээр бүртгүүлж эсвэл сунгуулж заншаарай. Энэ нь домэйн нэрээ алдах эрсдэлийг бууруулна. Хамгийн дээд тал нь 10 жил хүртэл сунгаж болдог. Харин харилцах мэдээллийг байнга шинэчилж өөрчлөгдсөн хаяг болон утасны дугаарыг тэр даруй сольж  байгаарай. Ихэнх сануулга мэдээлэл имэйлээр ирдэг тул өөрийн ашигладаг имэйлийг тогтмол шалгаж өөрчлөгдвөл мэдээллээ ч давхар сольж байвал сайн.  
Дээрх шалтгаанаар та домэйн нэрээ сунгах хугацааг хожимдуулвал цаг алдалгүй бүртгэлийн байгууллагатаа хандан дахин сэргээх боломж байгаа эсэхийг лавлаарай. Домэйн нэр болгон хугацаа дууссан өдрөөс эхлэн идэвхигүй болдог ба үүнтэй хамт вэб хуудас болон бизнес имэйл зогсдог. 

Бүртгэлийн хугацаа болон дахин сэргээлтийн хугацаа дууссан домэйн нэр нийтэд нээлттэй худалдаанд тавигддаг бөгөөд  хуучин эзэмшигчийн мэдээлэл бүр мөсөн устана. Энэ тохиолдолд дээрх домэйн нэр өмнө нь таных байсныг батлах мэдээлэл үгүй болно. 

Та дээрх энгийн зөвлөгөөг хэрэгжүүлж  домэйн нэрийнхээ албан ёсны эзэмшигч нь зөвхөн өөрөө байгаарай. Ингэснээр өөрийн бизнесийг бусдад таниулах чухал хэрэгсэл домэйн нэрээ хамгаалж чадна.  

Эх сурвалж:  Paul Baumgarthuber