Датакомын Бүртгэлтэй хэрэглэгч тa өөрийн эзэмшдэг домэйн нэр болон вэбийн бусад үйлчилгээг үргэлжлүүлэн сунгахын тулд http://manage.datacom.mn/customer сайтад хандан өөрийн бүртгүүлсэн и-мэйл хаяг, нууц үгээрээ нэвтэрч орно.  Ингэснээр хэрэглэгчийн удирдлагын панельд холбогдох ба Manage orders цэснээс List/Search orders сонголтыг хийвэл таны өмнө нь авсан үйлчилгээнүүдийн жагсаалт гарч ирнэ. Эндээс та үргэлжлүүлэн сунгах үйлчилгээгээ сонгоно. 


Жичээлбэл: Домэйн нэрийн төлбөр төлөх гэж байгаа бол Domain Registration-ыг сонгоно. Ингэснээр таны домэйн нэрийн сунгалтын мэдээлэл гарч ирэх ба та  зүүн гар талд байгаа товчийг дарсанаар төлбөрийн цонх руу шилжинэ. 


Энэ хэсэгт төлбөр хийх хугацаагаа сонгож RENEW DOMAIN NAME товчийг дарна.  Дараагийн хуудсанд таны үйлчилгээний ТӨЛБӨРИЙН НЭХЭМЖЛЭЛ-ийг харуулна. Нийт төлбөрийн мэдээллэлтэй танилцаад PAY ONLINE - онлайн төлбөрийн хэсэгт холбогдож төлбөр хийх банкаа сонгоод CONTINUE товчийг дарна.  

Банкны төлбөрийн хэсэгт холбогдож, өөрийн картын мэдээллийг оруулж онлайнаар төлбөр хийнэ. Таны төлбөрийг хүлээн авч үйлчилгээг сунгасан тухай баталгаажуулсан захиа таны и-мэйл хаягаар очих болно.