Та www.datacom.mn сайтаар  орж “Домэйн нэр хайх” талбарт өөрийн сонгосон домэйн нэрийг бичээд ХАЙХ товчийг дарна уу.

 

Ингэж “.МN”  домэйн нэрийн сангаас авахийг хуссэн нэрээ шүүж бүртгэх боломжтой эсэхийг шалгана.  Таны хүссэн домэйн нэрийг өмнө нь хэн нэгэн  бүртгүүлж авсан бол БОЛОМЖГҮЙ гэсэн мэдээлэл гарна. Харин нэрийг бүртгэх боломжтой бол САГСАНД НЭМЭХ гэсэн товч гарч ирнэ.

САГСАНД НЭМЭХ гэсэн товч дараад дараа нь ТӨЛБӨР ХИЙХ товчийг дарахад “Нэмэлт үйлчилгээ” сонгох  цонх гарч ирнэ. Та нэмэлт үйлчилгээнүүдээс авахгүй бол  “NO THANKS” холбоосыг дараад хэрэглэгчийн мэдээлэл хэсэг дахь БҮРТГЭЛТЭЙ  буюу  БҮРТГЭЛГҮЙ  гэсэн аль нэг сонголтыг хийнэ.

Та  өмнө нь домэйн нэр  бүртгүүлж манай үйлчилгээг авч байсан бол БҮРТГЭЛТЭЙ / хэрэглэгч/ -г сонгоорой. Анх удаа манайхаас үйлчилгээ авч байгаа бол БҮРТГЭЛГҮЙ хэсгийг сонгоод өөрийн бүртгэлийн мэдээллийг латин үсгээр галиглан бичиж оруулаарай.  

Дараагийн алхам нь төлбөр төлөх  хэсэг бөгөөд та Онлайн  төлөх бол Голомт, ХХБ, Хадгаламж банкууд онлайн эрхтэй дотоодын картуудаар, эсвэл Most Money, PayPal  зэрэг сонголтуудаас сонгон үйлчилгээний төлбөрөө төлөх боломжтой. Төлбөр орсноос хойш 24 цагийн дотор үйлчилгээ идэвхжих болно.